Монгол зэрэг дөрвөн улсын иргэдийн визийн журмыг Өмнөд Солонгос улс хөнгөлнө

2018-07-09 15:21      ГэрэгМН

Өнгөрсөн ням гарагт БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр тус улсын Засгийн газар Монгол, Беларусь, Гүрж, Украйн улсын эмч, хуульч, бусад чадварлаг ажилтнуудын олон удаагийн визийн асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.

Өмнөд Солонгос хууль бус цагаачдыг зогсоохын тулд олон удаагийн визийн хязгаарлалтыг хийгээд байсан. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээ нь олон улсын жуулчдыг татах, мэргэжилтнүүд харилцан солилцон ажиллахад дөхөм болно гэж үзж байна.

Виз нэгээс таван жилийн хугацаанд хүчинтэй байх ба виз авсан тохиолдолд Солонгост 30-90 хоногийн хугацаанд үлдэх боломжтой. Дөрвөн орны мастер болон түүнээс дээш зэрэгтэй сэтгүүлчид, бизнес эрхлэгчид ерөнхий нөхцөлийг хангавал олон удаагийн визийн өргөдөл илгээх боломжтой ажээ.  

Монголчууд Солонгосын визний өргөдөл их явуулж байгаа учир энэхүү шинэ жагсаалтад оруулжээ. Ерөнхийлөгч Мүн Жэ Ин бусад гурван улстай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх шинэ бодлогыг баримталж байгаа аж.

Хууль зүйн яам Солонгосын бизнес эрхлэгчдэд Монголын засгийн газар олон удаагийн визийн зөвшөөрөл өгөх талаар лавласан байна.  

Эх сурвалж: Korean times




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

солонгосын визийг монголын талдаа битгий хөнгөлөөрэй..одоо монголоор дүүрэн солонгос баар ресторан бий болоод монголын бүх хууль тогтоомжийг дураараа зөрчиж байна..солонгосчууд монгол хүүхнүүдийг янхан,ширээний хүүхэн болгож монгол үндэстнийг гутаан доромжлох үйл ажиллагааг явуулж байна..мөн хөгшин солонгосчуудыг олноор нь монголд авчирч гэрлэх насны монгол охидуудтай зуучилж суулгадаг дэндүү даварсан, жигшүүртэй асар хүнд гэмт хэргийг дураараа үйлдэж байгаа шүү..солонгсоос орж ирэх солонгосчуудын визний журмыг улам илүү чангалах зайлшгүй шаардлагтай болоод байна шүү..монголд амьдарч байгаа солонгосчууд яг хужаа нар шиг бидэнд хандаж байна..

2018-07-09 17:56    202.9.44.67

Сэтгэгдэл нэмэх