Улсын баяр наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл эхэллээ

2018-07-09 12:06      ГэрэгМН

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн бүртгэл Спортын төв ордонд өнөөдөр эхэллээ.

Бөхийн бүртгэл өмнө нь Бөхийн өргөөнд явагддаг байсан ч энэ жил тодорхой шалтгааны улмаас хуулийн байгууллага уг газрыг битүүмжилсэн учир бүртгэл ийнхүү өөр газар явагдах болсон билээ.

Энэ жилийн Улсын баяр наадамд 512 бөх барилдах юм. Бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу 9, 10-ны өдрүүдэд бүртгэнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх