Бөхчүүдийн найраа хийдэг газарт сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй гэснийг МҮБХ эсэргүүцэн шаардлага хүргүүллээ

2018-07-09 10:34      ГэрэгМН

МҮБХ-ныхон өнөөдөр Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Шаардлага хүргүүлж байгаа учир нь, Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газарт нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбоотой ажээ.

“Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын наадмын бөхийн барилдааны тавын даваанд ам авахдаа гурван хуруу /гурван зуун сая/ гарган унаж өгөх тохиролцоо хийж, тэр бичлэг нь олон нийтэд ил болж, үндэсний бөхийн нэр хүндийг унагаасан гэж үзэж дахин ийм зүйл телевизээр гаргахгүйн тулд оноолт хийх, ам авах газарт цагдаагийн хүчийг ашиглан нэг ч сэтгүүлч, зураглаач оруулахгүй байх үүргийг ЦЕГ, бөхийн барилдаан зохион байгуулах хорооны гишүүдэд өгсөн” тухай шаардлагадаа дурджээ.

МҮБХ-ноос монголын ард  түмэн, бөх сонирхогчид, наадамчин олон шударга, допинггүй, найраагүй наадам үзэх эрхтэй. Хэвлэл мэдээллийн  хэрэгсэл бол баяр наадмыг шударга болгох хөндлөнгийн хяналт юм. Тиймээс оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэх, саад хийхгүй байх, цагдаагийн хүчээр хөөхгүй байх, наадмыг сурвалжилж байгаа сэтгүүлч нарыг хөөж, эрхэнд нь халдахгүй байх шаардлагыг Ө.Энхтүвшинд хүргүүлж байгаа нь энэ ажээ.

Мөн Монгол Үндэсний Бөхийн хөлийн цэц гэх хүмүүс нь сүүлийн жилүүдэд хээл хахууль авч илт буруу шүүлт хийх тохиолдол гаргасан. Тиймээс МҮБХ дүрмэндээ өөрчлөлт оруулж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд маргаан гарсан тохиолдолд хөлийн цэц бус камерын бичлэгээр шүүхээр болсоноо энэхүү бичгээр мэдэгдэж байна гэж дурдсан байна. МҮБХ-ны шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх