Путин: Оросын шигшээ багийн гишүүд бүгд баатар, тамирчдаараа бахархаж байна

2018-07-09 08:52      ГэрэгМН

7-р сарын 8-нд Сочид болсон хөл бөмбөгийн ДАШТ-ний шөвгийн 4-ийн төлөөх тоглолтод Оросын шигшээ баг Хорватын шигшээ багт торгуулийн цохилтоор 5:6 харьцаатай хожигдож, шөвгийн дөрөвт үлдэж чадсангүй.

Тэмцээний дараа ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Д.Песков "Оросын ерөнхийлөгч Орос, Хорватын тэмцээнийг үзсэн" гэжээ. 

Харин В.Путин "Оросын шигшээ баг хожиж чадаагүй ч багийн гишүүн бүгд баатар юм. Тэд бүх хүч чадлаа дайчилсан, тамирчдаараа бахархаж байна" гэжээ.

ОХУ-ын ерөнхий сайд Д.Медведев мөн өдрийн тоглолтыг талбайд нь очиж үзэн, шигшээ багаа дэмжлээ. Тэмцээний дараа тэрээр твиттерээр "Оросын шигшээ баг хөл бөмбөгийн ДАШТ-д гайхалтай тоглолт үзүүлсэнд баяртай байна" хэмээн жиргэлээ.

И.Баатар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх