Хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард залилуулахгүй байхыг анхаарууллаа

2018-07-06 11:16      ГэрэгМН

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс иргэдийг хуурамч фэйсбүүк хаягаар явуулж буй зард итгэж залилуулахгүй байхыг анхаарууллаа.


Анхааруулгад:

Зээл гаргаж өгнө, виз гаргаж өгнө, мөнгө шилжүүлнэ гэх зарыг хуурамч фэйсбүүк хаягаас зарын группуудээр тарааж байна.

Гадаад улсын гэмт бүлэглэлүүд бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч тухайн хаягийг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байх тул иргэд та бүхэн болгоомжилно уу.

Дээрх утга бүхий зарууд нь худал буюу таныг залилах тул ямар нэг байдлаар мөнгө шилжүүлж хохирохгүй байхыг анхааруулж байна гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх