Англид мэдрэлийн хороор хордуулсан хэрэг дахин гарчээ

2018-07-06 10:46      ГэрэгМН

Мэдрэлийн хороор хордуулсан хэрэг дахин гарав

Өчигдөр Их Британий  цагдаагийн газар "Өнгөрсөн долоо хоногт Их Британий Вилтширегийн Амесбурид мэдрэлд нөлөөлөх хороор хордуулсан хэрэг гарч, хордсон хоёр хүн өнөөг хүртэл ухаангүй байна" гэж мэдэгдлээ.

Лондон хотын Цагдаагийн газрын нийтэлсэн албан мэдээнд "Уг хэрэг 6-р сарын 30-нд гарч, эрэгтэй эмэгтэй хоёр хүн хордсон бөгөөд хэрэг гарсан газар нь энэ оны 3-р сард Оросын экс тагнуул Сергей Скрипаль, түүний охин хоёрын хордсон Салисбури хотоос 11 км зайтай юм. Мөн дээрх хоёр хэрэгт хэрэглэсэн мэдрэлийн хор нь ижил төрлийн бодис юм" гэжээ.

Мөн "Одоо хордсон хоёр хүний өвчний байдал хүнд байгаа ба тэд Салисбури хотод очсон эсэхийг хараахан нотлоогүй байна. Энэ хоёр хэрэг хоорондоо холбоотой эсэхийг шалгах шаардлагатай. Их Британий терроризмын эсрэг байгууллага хэргийг мөрдөн шалгах ажилд оролцож байгаа" гэсэн байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх