Хятад улс агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг багасгана

2018-07-05 09:39      ГэрэгМН

БНХАУ 2018-2020 хооронд хэрэгжих  агаарын бохирдлын эсрэг хөтөлбөрийн хүрээнд нүүрсний хэрэглээг багасгах, цахилгаанаар ажилладаг машины борлуулалтыг нэмэгдүүлэх, хуучирсан ган төмрийг хэрэглээнээс гаргах зэрэг зорилтуудыг тавиад байна.

1978 онд Хятадын Коммунист намын бүх л нөөц бололцоог ашиглан улсын зорилтод хүрэхийн төлөө гэх уриатайгаар сонгогдсон Ерөнхийлөгч Ши Жинпинг-тэй хамт БНХАУ-ын эдийн засаг нээгдсэн. Эдийн засаг нээгдсэнээр агаарын бохирдол маш эрчимтэй нэмэгдэж тус улс нь тав дахь жилдээ агаарын бохирдлын эсрэг тэмцлийг өрнүүлж байгаа билээ.

2018-2020 оны агаарын бохирдлын эсрэг хөтөлбөрийн авах арга хэмжээнүүд дотор Хятад улс даяар агаарын бохирдлын эх үүсвэртэй 82 хоттой, тэр дундаа Шанхи, Шаанхи зэрэг нүүрс үйлдвэрлэгч хотуудын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллаж юм.

Мөн энэхүү шинэ хөтөлбөр нь аж үйлдвэр төвлөрсөн төв Хэнан, Анхуй, Зежианг, Жиангсү болон Шангхай орчмын нутгийг хамрана.

Хөтөлбөрийн баримтнаас харвал 2016-2020 онд Бээжин, Тианжин, Хэбей, Шандонг болон Хэнан орчмын бүс нутгуудын нүүрсний хэрэглээг 10 хувиар, Янгцэ мөрний бүс нутгууд 5 хувиар тус тус бууруулахаар төлөвлөөд байна.

Мужийн зөвлөлөөс мэдэгдсэнээр:

 Дээр дурьдсан бүс нутгуудад 2020 он хүртэл нэмж ган, коксжуулсан нүүрсний багтаамж байхгүй учраас үйлвэрлэлтийг багасгах хэрэгтэй.  Харин анхдагч хөнгөн цагааныг үйлдвэрлэхийг зөвшөөрчээ.

 

Г.Лхагва




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх