Н.Цэрэнбат: Шинэ цэнгэлдэх барихад аялал жуулчлалын компаниуд хөрөнгө гаргах ёстой

2018-07-04 16:18      ГэрэгМН

Жил бүрийн баяр наадмаар аялал жуулчлалын компаниудад тулгардаг нэг асуудал нь Төв цэнгэлдэхийн суудал жуулчдад хүрэлцдэггүй байдал.

Өнөө жил л гэхэд жуулчдад зориулж 2500 суудал хуваарилсан нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болж буй аж. Харин энэ асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Түүний хэлснээр,  өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  баяр наадмын Улсын комисст  жуулчдын суудлын тоог нэмэх албан хүсэлт явуулжээ.

Гэвч  ард иргэдийнхээ тоог шууд автоматаар  хасаад жуулчдын тоог нэмэх боломжгүй. 

 Харин наадам дөхөхөөр л энэ асуудлыг ярих биш хоёр жилийн дараа том цэнгэлдэх  барихад аялал жуулчлалын компаниуд   хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, улсын төсвөөс хэдэн төгрөг гаргах боломжтой вэ гэдгийг ярих ёстой. Асуудлыг хамтын оролцоотойгоор  шийдэх хэрэгтэй.

Түүнээс биш 100 хувь төсвийн мөнгөөр  цэнгэлдэх барих ёстой гээд яваад байж болохгүй.  Энэ жил аялал жуулчлалын компаниудын зүгээс жуулчдад зориулаад наадмын хоёр дахь өдөр наадмын нээлтийг дахин хийх санал гаргасан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод бүтээгүй.

Улсын төсвөөс наадмын нээлтийг дахин хийхэд санхүүжилт гаргах боломжгүй. Харин аялал жуулчлалын компаниуд санхүүжилт, гаргах зардлаа өөрсдөө шийднэ гэвэл жуулчдад зориулаад наадмын хоёр дахь өдөр наадмын нээлтийг  хийх боломжтой гэсэн гэв.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх