Дэлхийн хөдөө аж ахуйн хөгжлийн хурд ирэх 10 жилд удааширна

2018-07-04 11:49      ГэрэгМН

Парист өчигдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран оны тайлан гаргаж, дэлхийн хөдөө аж ахуйн хөгжлийн ирээдүйн 10 жилийн төсөөллийг танилцууллаа.

"2018-2027 оны хөдөө аж ахуйн хэтийн төлөв" хэмээх уг тайланг Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага болон НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран боловсруулжээ.

Тайланд "Дэлхийн хөдөө аж ахуйн ихэнх бүтээгдэхүүний үйлдвэрлэл тогтвортой өсөж, үр тариа, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн болон загасны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ 2017 онд шинэ амжилт тогтоож, үр тарианы нөөцийн хэмжээ түүхийн хамгийн өндөр түвшинд хүрэв" гэжээ.

Ирээдүйн арван жилийн дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн талаар тайланд "Дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон үр тарианы хэрэгцээ шаардлагын өсөлт удаашрахын зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хүчин үргэлжлэн дээшлэх учраас ирээдүйн арван жилд хөдөө аж ахуйн гол гол бүтээгдэхүүний үнэ доогуур байх байдлаа хэвээр хадгалах болно.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон үр тарианы хэрэгцээ шаардлага шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн гол цогцын хэрэгцээ шаардлагын өсөлтийн хурд удаашрах, хүн бүрийн хоол хүнсний дундаж хэрэглээ ханах болон дэлхийн хүн амын өсөлт улам буурах зэрэг гурван шалтгаанаас болж удаашрах болно" гэж үзсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх