Нөхөн болон дахин сонгуулийн 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ

2018-07-04 11:30      ГэрэгМН

Өнгөрсөн зургадугаар сарын 24 болон 30-ны өдрүүдэд 11 аймгийн 30 сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/-ын нөхөн болон дахин сонгууль болж өндөрлөлөө. 

Аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 50 мандатын төлөө нийт 90 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Үүний дийлэнх олонхи буюу 80-аас дээш хувьд МАН ялалт байгуулжээ.

Нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандат, сумын ИТХ-ын 30 мандатын төлөө 60 нэр дэвшигч өрсөлдсөнөөс аймгийн ИТХ-д МАН-ын хоёр нэр дэвшигч, сумын ИТХ-д МАН-аас 21 нэр дэвшигч, АН-аас 9 нэр дэвшигч олонхийн санал авч ялалт байгуулсан байна.

Харин дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-аас 16 нэр дэвшигч, АН-аас хоёр нэр дэвшигч, МАХН-аас нэг нэр дэвшигч олонхийн санал авч тухайн шатны ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус сонгогдоод байна.  




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ