Дорнод аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр урамшууллаа

2018-07-04 11:26      ГэрэгМН

800 оноо авсан сурагчдыг сая төгрөгөөр урамшуулжээ

Улсын хэмжээнд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д  үзүүлсэн амжилтаар Дорнод аймаг нэгдүгээр байранд шалгарлаа. Өнгөрсөн онд тус аймгийн есөн сурагч ЭЕШ-д хамгийн дээд үнэлгээ буюу 800 оноо авч байсан бол энэ жил  11 сурагч болон нэмэгджээ. ЭЕШ-д  амжилттай оролцож 800 оноо авсан сурагчид, тэднийг бэлтгэсэн багш нарыг шагнаж урамшуулдаг уламжлалыг Дорнод аймгийн удирдлагууд  2015 оноос жишиг болгон тогтоогоод байгаа юм.

Энэ жилийн хувьд  ЭЕШ-д хамгийн дээд оноо авсан 11 сурагч, тэднийг шалгалтад бэлтгэсэн 11 багшид  аймгийн Засаг даргын нэрэмжит шагналыг  өчигдөр (2018.07.03)  гардуулан өгчээ.   Шагнал гардуулах үеэр Дорнод аймгийн  Засаг дарга  М.Бадамсүрэн  хэлэхдээ  “Бид хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулах учиртай.  Бидний  хүүхдүүд  Монгол Улс болоод  Дорнод нутгаа хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх билээ. Нийт төгсөгчдөдөө амжилт хүсч, сонгосон  мэргэжлээрээ хичээн суралцаж,  энэ сайхан тал нутагтаа эзэн байж, эх болсон Дорнод нутгаа хөгжүүлэх үйлсдээ, улам хичээн зүтгээрэй гэж захья” гэв.  Тус аймгийн удирдлагууд ЭЕШ-д 800 оноо авсан сурагч бүрийг нэг сая төгрөг, сурагчаа бэлтгэсэн багш нарыг 500 мянган төгрөгөөр шагнан урамшуулдаг ажээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан дараах сурагч, багш нарт шагналыг гардууллаа.

Сурагчийн овог, нэр

Сургууль

Хичээл

Бэлтгэсэн багшийн овог нэр

Сургууль

1.

Б.Энхтулга

I

Математик

Ж.Долгормаа

I

2.

З.Оюунханд

V

Математик

Ц.Алдармаа

V

3.

Ж.Номин-Эрдэнэ

Шинэ-зуун

Нийгэм

Б.Лхагвадорж

Шинэ-зуун

4.

Н.Болортуяа

I

Нийгэм

Э.Энхбаяр

VIII

5.

Г.Намуун

I

Нийгэм

Б.Солонго

I

6.

Д.Золзаяа

V

Нийгэм

О.Долгормаа

V

7.

Б.Батчимэг

VIII

Оросхэл

Ж.Дэлгэрзаяа

VIII

8.

А.Энхгэрэл

VIII

Физик

Д.Чимэддолгор

VIII

9.

С.Өсөхбаяр

Хан-Уул

Физик

Ц.Хоролжав

Хан-Уул

10.

Ү.Гэрэлт-Од

I

Физик

Ц.Ганчимэг

I

11.

Б.Сэргэлэнбаатар

XII

Физик

Б.Оюун

XII

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГЭЭР УЛСАД НЭГДҮГЭЭР БАЙР ЭЗЭЛСЭН СУДЛАГДАХУУНЫ МЭРГЭЖИЛТНҮҮД

Овог, нэр

Албан тушаал

Судлагдахуун

1.

Б.Бямбаханд

Математик мэдээлэл зүйн боловсрол хариуцсан мэргэжилтэн

Математик

2.

Б.Эрдэнэтуяа

Эх хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн

Монгол хэл, бичиг

3.

А.Байгалмаа

Нийгмийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн

Нийгэм

4.

Д.Хэрлэнмөрөн

Гадаад хэлний боловсрол хариуцсан мэргэжилтэн

Англи, орос хэл

5.

Э.Эрхэмтөгс

Байгалийн ухааны боловсрол хариуцсан мэргэжилтэн

Нийгэм

 

Эх сурвалж: DORNOD.GOV.MN




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Irgen

Sain bna. Ene l jinhene unelemj bna. bagsh suragchiin amjilt uugeer haragdaj bh yostoi. Bugded ni amjilt husie. Ulam olon huuhed sain suraasai. Nuguu Ulaanbaatariin surhii tom tom surguuliin huuhduud yaj bna. Neg l ih tulbur avsan bagsh surguuliud bdag garch bga ur dun ni huduugiin jiriin bagsh suragchidaas dooguur bga ni yug haruulj bga ni oilgomjtoi bna. Icheesei.

2018-07-04 11:52    202.170.71.39

Сэтгэгдэл нэмэх