Чөлөөтийн таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтав

2018-07-04 11:20      ГэрэгМН

 

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зургадугаар сард Улаанбаатарт болсон “Монголиа Опен”, БНХАУ-ын Тайваньд болсон "China Open" эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээнүүдийг харгалзан чансааг шинэчлэн гаргав. Энэ удаагийн чансаанд манай таван бүсгүй дэлхийн чансааны “топ-5”-д багтлаа.

Гавьяат тамирчин П.Орхон 62 кг-ын жинд 33 оноо, ОУХМ Б.Шоовдор 59 кг-д 29 оноотой аман хүзүүдэж, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д 30 оноотой гуравт бичигджээ. Харин ОУХМ Э.Сумъяа 53 кг-д 31 оноотой, А.Батцэцэг 57 кг-д 27 оноотой дөрөвдүгээр байрт бичигдэв.

Эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг 50 кг-д Алина Вуч (Румын), 53 кг-д Сара Хилдебранд (АНУ), 55 кг-д Бедиха Гун (Турк), 57 кг-д Ирина Ологонова (ОХУ), 59 кг-д Элиф Йесилирмак (Турк) нар тэргүүлж байна. Мөн 62 кг-д Кайла Миракл (АНУ), 65 кг-д Петра Олли (Финланд), 68 кг-д Лаура Скужина (Латви), 72 кг-д Женни Франссон (Швед), 76 кг-д Аделине Грэй (АНУ) нар тэргүүлжээ.

“Будапешт-2018” ДАШТ-ээс өмнө эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох сүүлийн тэмцээн нь есдүгээр сарын 7-9-нд Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээн юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ