Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разакыг баривчилжээ

2018-07-04 09:26      ГэрэгМН

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг Малайзын авлигатай тэмцэх зөвлөл Таман Дута дахь гэрээс нь баривчилжээ. Түүнийг нэг тэрбум ам.долларын хэрэг болон мөнгө угаасан хэрэгт буруутган ийнхүү баривчилсан аж.

Нажиб Разакыг албан тушаалаа хүлээлгэн өгснөөс нь хойш авлигын хэргийг нь мөрдөн шалгаж улмаар тавдугаар сарын эхээр бэлэн мөнгө, их хэмжээний тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн, үнэт эрдэнэ зэрэг 300-аад сая ам.долларын хөрөнгийг нь хураан авсан юм.

Мөрдөн шалгалтын явцад түүнийг мөнгө угаах, авлигын хэрэг үйлдэхдээ албан тушаалаараа далайлган сүрдүүлж, бусдыг айлгах, авлига өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулж байсан байж болзошгүй байгаа аж. Түүнийг баривчилсантай холбоотойгоор Разакын кабинетад сайдаар ажиллаж байсан бусад улстөрчдөөс мэдүүлэг авч эхэлжээ.

Малайзын үндэсний нэгдсэн холбоо эвсэл сонгуульд ялалт байгуулсан 2009 оны дөрөвдүгээр сараас 2018 оныг хүртэл Малайзын Ерөнхий сайдаар ажилласан түүнийг улстөрийн тэнцвэрийг хадгалсан гэдэг ч олон арван гэрээ хэлэлцээ, төсөл хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан талаар албан тушаалаа хашиж байхад нь шуугих болсон ч энэ мэдээллийг удаа дараа эсэргүүцэж ирсэн юм.

Жич: Нажиб Разакийн зөвлөх асан Багинда гээч Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг захиалгаар хөнөөлгөсөн хэрэг ч бас энэ сацуу дахин шалгагдаж эхлээд байгаа юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх