АН-ын дарга С.Эрдэнэ Д.Муратын “нуудгай”-н тухай шуугианыг дэвэргэж орхилоо

2018-07-04 09:06      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нартай холбоотой “нуудгай, бандааш”-ны тухай асуудал ахиад л хүчээ авч эхэллээ. Уг нь тэднийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн. Эхлээд хоёуланг нь авч үлдсэн ч удалгүй Д.Гантулга УИХ-аас чөлөөлөгдөх хүсэлт гарган түүнийг нь УИХ ёсоор болгосон.

Тэр байтугай Д.Гантулгын орон гарсан Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг ирэх 10 дугаар сарын 7-нд товлоод байна. Гэтэл УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад байхад л Д.Муратыг авч үлдээд байгаа билээ. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ тайлбар хийхдээ “Д.Гантулга, Д.Мурат нарын үйлдэл нь өдөр, шөнө шиг ялгаатай. Д.Гантулга бол огт танихгүй, мэдэхгүй хүний эрхэнд халдсан.

Гэтэл Д.Мурат гишүүний хувьд тухайн эмэгтэйтэй харилцаатай байсан, муудах сайдах зүйл байдаг. Энэ бол хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал. Д.Мурат гишүүнд зодуулсан гэж тухайн эмэгтэй нь гомдол гаргасан. Гэтэл есдүгээр сард зодсон үйлдлийг нэгдүгээр сард буюу таван сарын дараа шүүх эмнэлэг тогтоосон байдаг. Хэзээ ч ийм практик хуулийн түүхэнд байхгүй. Гэмтлийн зэргийг 72 цагийн дотор тогтоох ёстой. Энэ бол өөрөө хууль бус.

Би бол Д.Мурат гишүүнийг өмөөрөх гэж байгаа юм биш гэхдээ өнөөдөр улстөрчдийн нэр хүнд нийгэмд эмзэг байдгийг нь далимдуулан хувь хүний явцуу эрх ашгийн үүднээс бусдын эрх ашигт хандаж, ашиг олох гэсэн асуудал нийгэмд дэлгэрүүлээд байх асуудал биш юм. Бид ч гэсэн ямар нэг байдлаар өөгшүүлээд байх шаардлагагүй гэж харж байгаа” гэж мэдэгдсэн нь бөөн шуугиан дэгдээгээд байна.

Үүнээс болж С.Эрдэнэ даргыг “бандааш, нуудгай” хоёрыг нөгөө юу яаж байхад нь хамт байсан юм байх даа хэмээх хүн цөөнгүй байна.

Мөн энэ нь АН-ын даргыг олны хэл амны бай болгохоос гадна Д.Муратыг дахин олны хэл амны төвд аваад ирлээ.

Тухайлахад Д.Гантулга таньдаггүй эмэгтэйгийн эрхэнд хандсан гэж С.Эрдэнэ дарга тайлбарласныг олон хүн танихгүй залууг гэртээ оруулаад хохирогч болсныг тэр мэдэж байгаа юм байна гэцгээж байна.

Бас Д.Мурат гэр бүлтэй байж өөр эмэгтэйтэй хувийн харилцаа тогтоогоод түүнтэйгээ сайдаж, муудаад зодсон нь зөв ухааны юм ярьсан нь хачирхалтай. Олон нийтийн зүгээс таньдаг эмэгтэйгээ зодож хүчирхийлэхийг УИХ-ын гишүүн, АН-ын гишүүнд зөвшөөрдөг юмуу гэсэн асуултыг тавихад хүргэж байна.

Таньдаг эмэгтэйгээ бүү хэл хажуудахаа зодсон нь дор хаяж хэдэн сар хоригддог хууль баталсан УИХ-ын гишүүд, тэр дундаа АН-ын дарга ингэж хууль завхруулж болохгүй хэмээх хүн ч олон байна.

Гадуур охид бүсгүйчүүд олонтой газар очиж эрхтэнээ харуулаад таашаал авдаг гаж донтнууд бий. Үүнийг эксбигиционизм гэдэг. Тэгэхээр Д.Муратад иймэрхүү гаж дон байдаг бололтой.

Гэтэл таньдаг болохоор нуудгайгаа харуулж болох бололтой. Ер нь улаан махны асуудлыг Намын дарга тайлбарладаг болж байгаа юмуу гэдэг асуудал ч хөндөгдөж байна.

Ийнхүү УИХ дахь бүлгээсээ нэг гишүүнээ алдахыг хүсэхгүй байгаа АН-ын дарга С.Эрдэнийн амны алдаа нь “бандааш, нуудгай”-н хэргүүдийг ахин олны хэл амны бай болоход хүргэлээ.

Г.Самбаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх