Шашны арга хэмжээ зохион байгуулсан цагдаагийн дарга нарт сахилгын арга хэмжээ авчээ

2018-07-03 17:35      ГэрэгМН

Өнгөрсөн амралтын өдөр сошиалаар аймгуудын цагдаагийн дарга нар шашны арга хэмжээ зохион байгуулж байгаа зураг цацагдаж, иргэдийг дургүйцлийг хүргэсэн. Зарим нь цагдаа ч гэсэн хүн. Тиймээс шашны үйл хийж болно.

Хүний шашин шүтэх эрхэд халдаж болохгүй гэж байсан бол зарим нэг нь шашны үйлээ гэртээ хийж, гэр орондоо л ном уншуул. Төрийн байгууллагад шашны үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй гэж шүүмжилсэн юм.

Тэгвэл дөнгөж сая аймгийн цагдаагийн газруудад шашны арга хэмжээ зохион байгуулсан цагдаагийн дарга нарт ЦЕГ-ын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авч, бусад цагдаа дотоодын цэргийн байгууллагын дарга нарт ийм үйлдэл гаргахгүй байх талаар үүрэг чиглэл хүргүүлжээ. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх