Худалдааны дайны хохирогч нь Америкийн хэрэглэгчид

2018-07-03 17:12      ГэрэгМН

Америкийн Меррилл Линч банкны гаргасан шинэ тайланд дурдсанаар Трампын худалдааны бодлого АНУ-ын ХХ зууны 80-аад оны аймшигт бодлогыг давтаж байгаа аж.

Тус банк энэ нь 30 жилийн өмнөхтэй адил худалдааны дайны эцсийн хохирогч нь Америкийн хэрэглэгчид л болно гэсэн дүгнэлт хийжээ.

Меррилл Линч банкны эдийн засагч Этан Харрис "Трампын татварын бодлого, хоёр талын худалдааны алдагдал, явуулж буй бодлого ХХ зууны 80-аад онд явуулж байсан бодлоготой төстэй. Ялангуяа Японд хэрэгжүүлсэн бодлоготой адил юм" гэжээ.

Меррилл Линч банк "ХХ зууны 80-аад оны зарим сургамж өнөөг хүртэл хоцрогдоогүй" гэсэн дүгнэлтийг бас хийжээ.

Эдгээр сургамж, юуны өмнө худалдааны саад тотгор хийснээр худалдааны алдагдлыг бууруулах эсэх нь эргэлзээтэй.

Хоёрт, Америкийн хэрэглэгчид алдах болно. Татвар, худалдааны хориг арга хэмжээ барааны үнийг өсгөх хэдий ч Америкийн хүн нэг бүрийн дундаж орлогын ихэнх хувийг эзэлж, эцсийн эцэст хэрэглэгчид л худалдааны бодлогын хохирогч болно.

Гуравт, хамгаалалт байсан салбаруудад ямар ч ашиггүй. Импортын машинд тавигдах хязгаарлалтууд нь АНУ-ын зах зээлд эзлэх хувийг бууруулах хэдий ч буурсан хэмжээ нь 3 нэгж хүрэхгүй, мөн үнийн огцом өсөлтөөс шалтгаалан АНУ-д нэвтрэх Японы автомашинуудын нийт үнэ өснө.

Ийм нөхцөл байдал ган, хагас дамжуулагчийн салбарт ч бий болж, энэхүү жижигхэн ялалт нь Америкийн хэрэглэгчид, Америкийн эдийн засагт асар их хохирол учруулах болно. Ийм дүгнэлтийг тэд тайландаа онцолжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх