Идэхийн тулд амьдардаг уу? Амьдрахын тулд иддэг үү?

2018-07-03 14:24      ГэрэгМН

Хүмүүс бид хоолтой ээдрээтэй харилцаа холбоотой гэж хэлж болно. Амт,чанар, үнэ зэргээс шалтгаалан бидний сонгож иддэг хоол ялгаатай боловч бидэнд нэг л адил зүйл байгаа учраас бид иддэг.

Тэр бол аппетит.

Ер нь бид хоолыг зөвхөн өлссөн үедээ идээд байдаггүй. Хоолны үнэр, өнгө, харагдах байдал зэрэг нь бидний аппетит гэгч зүйлийг хөдөлгөснөөс өлсөөгүй ч гэсэн хоолыг хэтрүүлэн иддэг.

Тэгвэл аппетит бидний амьдралын туршид хэрхэн өөрчлөгддөг вэ?

0-10 нас

Бага насанд тогтсон амьдралын хэв маяг, хооллолт нь насан туршид үргэлжилдэг. Хүүхдийг эерэг орчноор хүрээлүүлэн, байгалийн жамаар суралцах нөхцлийг бүрдүүлснээр танил биш ногоог давтамжтай амталж тавин, амталж тавьснаар танин мэддэг. Хүүхэд яагаад ногоонд дургүй, чихэрлэг хүнсэнд дуртай байдаг вэ? Яагаад гэвэл ногоо гэдэг зүйлтэй танилцаагүй учраас л тэр.

Хүүхэд насанд нь “Дуусга!” гэсэн коммандыг байнга өгвөл хүүхэд насанд хүрээнд тавган дээр хичнээн их хоол байсан ч хамаагүй дуусгаж байж санаа амардаг болно.

 

10-20 нас

Өсвөр насанд гарах дааврын өөрчлөлтүүдтэй нүүр тулгарснаар, аппетит нэмэгдэн энэ үед илүү их хоол иддэг. Гэр бүлийн гишүүд ямар хоол хүнс сонгон идэж байна, өсвөр насны хүүхэд тэрийг л иднэ.

 

20-30 нас

Тэдний хувьд амьдралд нь их сургуульд суралцах, гэрлэх, найз залуу/бүсгүйтэйгээ хамт амьдрах зэрэг маш олон өөрчлөлтүүд гарж ирдэг.

Эдгээр өөрчлөлтүүдээс болж, стрессдэх,улмаар хоол идэх дуршил нэмэгдэнэ. Хамгийн наад зах нь л найз залуу чинь хажууд чинь зайрмаг, бялуу, пицца идээд байгаад байвал чи татгалзаж чадахгүй биз дээ? Үүнээс л “Яг маргаашнаас эхлэе” гэдэг үе гарч ирж байгаа юм даа.

Сүүлийн үед хийгдсэн нэгэн судалгаанаас үзвэл:

 Савтай,цөцгийтэй зайрмагийг бүтнээр нь идсэн ч дахиад идэхэд бэлэн байдаг. Учир нь зайрмаганд биднийг цатгах хангалттай хэмжээний уураг, эслэг байхгүй.   Харин тархи уураглаг, эслэг ихтэй хүнс нь биднийг илүү удаан цатгалан мэдрэмж төрүүлдэг учраас тархи зогс гэсэн дохиог өгдөг байна.

30-40 нас

 

Өнгөрсөн 30 жилийн турш нэгэн хэвийн хоолны дуршилтай байсан бол 30-40 насны хооронд нийт хүн амын 80 хувьд нь хоолны дуршлын огцом эргэлт явагддаг. Зарим нь хоол идэх дуршлаа алддаг бол зарим нь хоолонд донтдог.

40-50 нас

Diet буюу дэглэм гэдэг үг нь Грекийн “диайта” буюу амьдралын хэв маяг гэсэн үгнээс гаралтай. Гэвч бид өөрсдөө өөрсдийнхөө бий болгосон зуршил, хэв маягийн бүтээлүүд юм. Бид хэдий юу бидэнд, бидний биед сайн гэдгийг мэддэг ч тэр болгон өөрчлөх гэж оролддоггүй. 40-50 насны хооронд хүссэн хүсээгүй эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хоолны дуршлаа өөрчлөх шаардлагатай болдог.

 

Эрүүл хоол хүнс болон тогтмол идэвхитэй хөдөлгөөнийг хамтад нь бий болгосноор хөгшрөлтийн эсрэг тэмцэх боломжтой.  Гэвч 50-60 насны үед аппетит огцом буурснаар жилд дунджаар булчингийн массын 0.5-1 хувийг алддаг байна. Энэ үед уургаар баялаг хоол хүнсийг голцуу хэрэглэх нь зүйтэй.

 

 

Г.Лхагва




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх