Алга болсон хөлбөмбөгийн багийн хүүхдүүдийг агуйгаас олжээ

2018-07-03 12:17      ГэрэгМН

Тайландад алга болсон хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд дасгалжуулагчийнхаа хамт Чан Рай бүс нутгийн агуйгаас  эсэн мэнд олджээ. Одоо тэднийг агуйгаас хэрхэн аюулгүй гаргаж ирэх талаар холбогдох албаныхан аврах ангийнхан ажиллаж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн сарын 23-нд Тайландын хойт хэсэгт бэлтгэлээ хийх гэж гараад сурагггүй алга болсон юм. Тэд бэлтгэлээ дууссаны дараа Там Луанг нэртэй агуй руу дугуйтайгаа явсан байна. Ингээд их хэмжээний устай бороо тасралтгүй орж байсан учраас 15 метрийн урттай усаар дүүрсэн “Там Луанг” агуйн нүхэн гарц руу орсон байна. Агуй үерийн усаар дүүрэн улмаар гарах гарцгүй болжээ.  Тайландын хойд хэсэгт орших Чан Рай хот дахь Там Луан агуйн цогцолбор нь борооны улирлын үеэр байнга үерт автдаг бөгөөд энэ нь 9, 10-р сар хүртэл үргэлжилдэг аж.

Аврагчид дугуй, гутал, үүргэвчүүдийг нь агуйн орчмоос олон улмаар алга болсон хөвгүүдийг олжээ.  Алга болсон хөвгүүд дасгалжуулагийн хамт 10 хоногийн турш агуйд байжээ. Алга болсон хөвгүүд 11-16 насных байсан бөгөөд тэдний дасгалжуулагч 25 настай аж.  Удаан хугацаанд үргэлжилсэн хайгуулын ажилд Тайланд болон Япон, Хятад, Америк, Их Британи, Австрали зэрэг олон улсын цэрэг, цагдаагийн ажилтнууд гар бие оролцсон байна.

Чианг Рай мужийн захирагч, Наронгсак Осотанакорны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр “Бид тэднийг эсэн мэнд олсондоо баяртай байна. Агуйд гацсан 13 хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Бид тэднийг бэртэж гэмтээлгүй агуйгаас гаргаж, аврах ажиллагааг амжилттай дуусгах хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: BBC.com CNN.com

Г.Ням




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх