Майк Помпео удирдагчдын Сингапурын уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхээр Пхеньянд очно

2018-07-03 11:46      ГэрэгМН

АНУ-ын Төрийн департамент 2-нд буюу өчигдөр "энэ сарын 5-7-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгост дахин айлчилна" гэж мэдэгдлээ.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт "Майк Помпео, Пхеньянд очиж БНАСАУ-ын талтай уулзалт хийж, үргэлжлүүлэн зөвшилцөж, Умард Солонгос, Америкийн удирдагчдын Сингапурын уулзалтын үр дүнг хэрэгжүүлнэ" гэжээ.

Мэдэгдэлд "Үүний дараа Помпео Япон, Вьетнам, Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, мөн Бруссельд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай хамт НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцоно" гэж дурджээ.

Энэ оны 5-р сард, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео анх удаагаа БНАСАУ-д айлчилсан юм. Урьд нь АНУ-ын Тагнуулын төв газрын дарга байсан М.Помпео 4-р сард Дональд Трампын тусгай элчийн хувиар Умард Солонгост нууцаар айлчилсан нь тэр билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх