Хятадын коммунист нам 89 сая 564 мянган гишүүнтэй болжээ

2018-07-03 09:55      ГэрэгМН

Монгол улсын урд хөршийн ХКН 97 жилийн ойгоо угтаж тус намын Төв хорооны зохион байгуулах хэлтэс “2017 оны ХКН-ын намын дотоод статистик тайлан”-г гаргажээ. 

ХКН-ын зохион байгуулалтын хамрах хүрээ тасралтгүй өргөжиж, татах болон төвлөрөх хүч улам эрчимжиж, намын гишүүний бүтэц улам зүй зохистой болж, намын зохион байгуулалт, гишүүдийн амьжиргаа боломж, эрч хүчээр дүүрэн байгааг тус тайланд харуулсан гэнэ.

2017 оны 12-р сарын 31-ний байдлаар, ХКН нийт 89 сая 564 мянган гишүүнтэй болсон нь 2016 оныхоос 117 мянгаар буюу 0.1 нэгжээр өссөн үзүүлэлт ажээ.

Ингэснээр дэлхийн хамгийн олон гишүүнтэй улстөрийн нам болсон аж.

2017 онд олон газар, олон салбарын элсүүлсэн намын гишүүн 1 сая 982 мянга байсан нь өмнөх оныхоос 71 мянгаар нэмэгджээ. 2017 оны сүүлч хүртэлх байдлаар, бүх Хятадын хэмжээнд 19 сая 275 мянган хүн намд элсэх өргөдөл өгч, намд орох идэвхтэн 9 сая 161 мянгад хүрээд байна гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх