Мексик шинэ ерөнхийлөгчтэй боллоо

2018-07-02 12:53      ГэрэгМН

Мексикийн улс төрч Андрес Мануэл Лопез Обрадор ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа нэр дэвшин ялагч болжээ. Тэрбээр 2006, 2012 оны сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээж байсан удаатай. Энэ удаад Андрес Мануэл Лопез Обрадор өрсөлдөгчдөө 48.8 хувийн саналаар өрсөлдөгчдөө тэргүүлж Мексикийн шинэ Ерөнхийлөгч болжээ. Тэрбээр 1976 оноос улс төрийн карьераа эхлүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрт жагссан  Консерватив Үндэсний Үйл Ажиллагааны Нам (РКА) -ын нэр дэвшигч Рикардо Аня “түүний ялалтыг хүлээн зөвшөөрч, баяр хүргэж байна. Түүнийг Мексикийн сайн сайхны төлөөх хамгийн агуу амжилтад хүрэхийг хүсч байна" хэмээжээ. Харин Мексикийн шинэ Ерөнхийлөгч Обрадорт баяр хүргэсэн эхний хүн бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп байлаа. Тэрбээр твиттер хуудсаараа дамжуулан баяр хүргэж, хамтран ажиллах олон зүйл байгааг сануулсан юм. Өдгөө 64 настай Лопез Обрадор сонгуульд нэр дэвшихдээ авлигыг таслан зогсоож, цалин хөлс, тэтгэврийг дээшлүүлнэ хэмээн амлалт өгсөн байна.

Эх сурвалж: BBC.com

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх