Хоёр Солонгос тэнгис дэх цэргийн холбооны утсыг дахин ажиллуулжээ

2018-07-02 11:51      ГэрэгМН

БНСУ, БНАСАУ Солонгосын хойгийн баруун тэнгист хөлөг онгоцны холбоонд зориулсан тэнгисийн холбооны утсыг 10 жилийн дараа дахин сэргээсэн хэмээн өчигдөр БНСУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ. 

БНСУ-ын Батлан хамгаалахын яам "Холбооны утсыг дахин сэргээж буй нь Панмунжомын тунхаг, хоёр Солонгосын генералуудын зэрэглэлийн цэргийн хэлэлцээгээр тохиролцсон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, Солонгосын хойгийн баруун тэнгист сөргөлдөөн гарахаас сэргийлэх зорилготой юм" гэж мэдэгдэв. 

Өнгөрсөн 6-р сарын 14-нд, хоёр Солонгос Панмунжомд цэргийн дээд хэмжээний хэлэлцээ хийж, Солонгосын хойгийн зүүн, баруун тэнгис дэх холбооны утсыг сэргээх талаар тохиролцоонд хүрсэн билээ.

Хоёр тал 10 жилийн дараа ийнхүү генералын зэрэглэлийн цэргийн хэлэлцээг сэргээсэн юм. 6-р сарын 25-нд хоёр тал үргэлжлүүлэн хурандаагийн зэрэглэлийн ажил хэрэгч уулзалт хийж, хоёр армийн хоорондох холбооны утсыг сэргээх нь тулгамдсан асуудал болоод байна гэж үзсэн байдаг.   

2004 оны 6-р сард, хөлөг онгоц Солонгосын хойгийн ойролцоох тэнгист олон улсын бизнесийн онгоцны долгионы байраар холбоо барихыг хоёр тал зөвшөөрч, 6-р сарын 14-нд анх удаагаа ажиллуулсан юм.

2008 оны 5-р сараас хойш БНАСАУ, БНСУ-ын дуудлагад хариу өгөхөө больж, тэнгисийн холбооны утас тасарсан гэж БНСУ мэдэгдэж байлаа.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх