Леброн Жеймс 154 сая ам.долларын гэрээ хийнэ

2018-07-02 10:57      ГэрэгМН

Америкийн мэргэжлийн сагсанбөмбөгчин Леброн Жеймс шинэ багт орохоор маш өндөр үнэтэй гэрээ хийхээр болжээ. Тэрбээр дөрвөн жилийн турш "Лос Анжелос Лэкерс" багт 154 сая ам.долларын гэрээгээр тоглохоор болсон аж. Леброн 33 настай бөгөөд нэг улиралд 35 сая ам.доллароор шинэ багтаа тоглох юм байна. Түүнийг “Хаан Жемс” хэмээн хочилдог билээ. Леброн  "Кливленд Кавальерс" багт 2014 оноос хойш тогложээ. Тэрбээр "Кливленд Кавальерс" багаасаа гарч "Лос Анжелос Лэкерс" багт тоглох болсныг олон шүтэн бишрэгчид нь дэмжиж байгаа юм.

Эх сурвалж: Yahoonews.com

 

Г.Сүрэн

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх