Оросын хөлбөмбөгчид түүхийг бүтээлээ

2018-07-02 08:38      ГэрэгМН

ОХУ-д болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-н тоглолтууд өнгөрөгч бямба гаригаас эхэллээ. 

Испани - ОХУ (1:1, 3:4)

ДАШТ-ий “А” хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан ОХУ, “В” хэсгийг тэргүүлсэн 2010 оны дэлхийн аварга Испаний шигшээ багуудын тоглолт Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд 81 мянган хөгжөөн дэмжигчдийн уухайн дунд өчигдөр боллоо.

Тоглолтын үндсэн 90 минут 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт 30 минутыг сунгасан ч мөн гоол орсонгүй.

Тоглолт эхлээд 13 дахь минутад Оросын багийн 39 настай хамгаалагч Игнашевич өөрийн хаалганд авто гоол оруулсан. Испани ийнхүү тэргүүлж ирсэн ч Оросын шигшээ багийн довтлогч Артём Зюба өөртөө боломж гарган улмаар торгуулийн цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн. Үндсэн 120 минут, түүн дээр сунгасан 10 нийт 130 минут тоглосон хоёр багийн тоглолтод Испаний шигшээ баг илүү тоглосон ч эцсийн үр дүнд нөлөөлж чадсангүй.

Ингээд торгуулийн цохилтоор Оросууд 4:3-аар өрсөлдөгчөө хожлоо. Испанийн шигшээ багаас Коке, Аспас нарын цохилтыг Оросын багийн хаалгач Игорь Аканфеев хаасанаар 2010 дэлхийн аваргууд тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү ОХУ болсноосоо хойш дорвитой амжилт үзүүлж чадаагүй явсан оросын шигшээ баг түүх бүтээлээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх