“Увс нуур” галаас зохион байгуулсан наадмын сорилго барилдаанд Н.Батсуурь арслан түрүүллээ

2018-07-02 08:35      ГэрэгМН

Увс аймгийн бөхчүүдийн “Увс нуур” галын сорилго бэсрэг наадам уржигдар /06.30/ Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Харзтайд” байрлах Шүтээн бэлтгэлийн баазад болов. Тус сорилго барилдаанд Увс аймгийн “Увс нуур” дэвжээ, Өмнөговь аймгийн “Их говийн хүчтэн” дэвжээ, Ховд аймгийн “Ховд” дэвжэ,э Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн” дэвжээ, Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний Улс аймаг сумын алдар цолтой 96 бөх хүч сорив.

Ингээд Увс аймгийн Ховд сумын харъяат, Сүхбаатар аймгийн ОБГ, Дулааны гуравдугаар ЦС ТӨХК “Увс нуур” бөхийн гал, “Химон констракшн” ХХК-ийн бөх МУ-ын арслан Н.Батсуурь түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат, Батлан хамгаалахын их сургууль, “Увс нуур” галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэлээ.

Их шөвөгт бөх сондгойрч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харъяат “Эс Эс Монголиа” ХХК, “Өлгийн хүчтэн” дэвжээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн бөх Аймгийн хурц арслан У.Береке шалгарсан юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх