АСЕМ нэрээр мөнгө завшсан 17 албан тушаалтны нэрийг зарлах боломжгүй гэлээ

2018-06-29 12:40      ГэрэгМН

Хоёр жилийн өмнө сүр дуулиантай хийсэн АСЕМ-ын хурлын санхүүжилтэд хийсэн Үндэсний аудитын газраас шалгалт хийж,ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн талаар мэдээллээ .

АСЕМ-ын нэрээр их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, үргүй зарцуулсан байх магадлалтай гэх 17 албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар болсон гэдгээ тус газраас дуулгав.

Энэхүү хууль бус үйлдэлд холбогдсон 17 албан тушаалтныг АТГ шалгаж байгаа гэсэн мэдээлэл байгаа ч хүмүүсийн нэр нь тодорхойгүй байгаа.

Нэгэнт хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа бол нэрсийг нь зарлах боломжтой эсэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос тодруулахад “АСЕМ-тай холбоотой асуудлаар манай Мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгалтын ажиллагаа явагдаж байсан. Саяхан Үндэсний Аудитын газраас АСЕМ-тай холбоотой асуудлыг шалгаад тодорхой албан тушаалтнуудад холбогдох тодорхой мөнгөн дүнтэй асуудлуудыг ирүүлсэн. Хэрэгжсэн, зарцуулагдсан, мөнгө төгрөг төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлыг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хуулиар бол нэрсийг нь зарлах боломжгүй” гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх