Их дээд сургуульд элсэгчид батламж хуудсаа хаанаас авах вэ

2018-06-29 12:26      ГэрэгМН

Элсэлтийн ерөнхий шалгалт таван өдрийн турш үргэлжлээд энэ сарын 20-нд дууссан. Монгол Улсын хэмжээнд энэ жил нийт 43 мянга гаруй хүүхэд шалгалтаа амжилттай өгсөн. 

Шалгалтаа өгсөн сурагчид одоо шалгалтын дүн оноогоо хүлээх, батламж хуудсаа гардах, хүссэн, сонирхсон сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэхээр хүлээж байна.

Шалгалтын дүн хэзээ гарах вэ

ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны долдугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Батламж хуудас 2.5 жилийн хугацаанд хүчинтэй

Шалгуулагчдын батламж хуудсыг долдугаар сарын 05-наас өмнө тарааж дуусна. 
Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авах юм.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагч ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

ЭЕШ-ын болон МХБШ-ын дүнгийн батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жил /30 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй бөгөөд БҮТ-д хандан дүнгийн тодорхойлолт авч болох ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх