Хууль засаглах уу,хувь хүн захирах уу?

2018-06-27 12:30      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн www.baabar.mn сайтад бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Миний бие 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт хандаж, “60 тэрбум”-ын гэх олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлаар тодруулга хүссэн юм. 

Авлигатай тэмцэх газраас ирсэн 01/5283 дугаартай хариу бичигт : 

  • Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учир дуу авианы адилтгал хийх боломжгүй. 
  • Цахим орчинд тавигдаж ил болсон хэсэг нь дууны бичлэгийг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж үзсэн.
  • АНУ-д өгч шинжлүүлсэн шинжээчийн дүгнэлт 3 хүнтэй гэж гарсан бол гэрч Г. Доржзодов 5 хүнтэй гэж мэдүүлсэн. 
  • 1750 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлигаөгсөн нь тогтоогдоогүй. 
  • Төрийн албан тушаалыг үнэлж, хахууль авах тухай ярилцсан асуудлууд нь бодит байдалд хэрэгжээгүй. 

гэдэг үндэслэлээр тус хэргийг хаасан талаар дурьджээ. 

Нэг үгээр хэлбэл манай Авилгатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагууд томилсон даргаа хамгаалахын тулд энэ асуудлыг “хэрэг биш” гэдэг нүдний шилээр чинээнд нь тултал харахыг хүсчээ. 

Зүгээр дуудаад та авлига өгсөн үү? гэж асуухад тийм гэж хариулах хүн байх уу? Хэнд ч тодорхой авлигын шинжтэй 90 орчим минутын бичлэгийн агуулгыг анхаарахгүй, эх хувь биш гээд чихээ тагладаг тусгай алба манайхаас өөр улсад байх уу? 

“Эвлүүлэг гэдэг Ц.Нямдоржийн хоолойг Чапи дуурайхыг хэлдэг болохоос, М.Энхболд, Ц.Сандуй хоёрын ярьчихсан юмыг яаж эвлүүлэг гэх юм” гэдэг үг хэлц болсон. Харин манай тусгай алба энхрий хайрт томилсон даргынхаа эвлүүлэг гэсэн мэдэгдлийг нотлохын тулд дууг дүрсжүүлсэн учир эвлүүлэг гэж дэлхийд хосгүй дүгнэлт гаргажээ. 

Хамгийн эмгэнэлтэй нь “За тэгээд ярьсан ч яадаг юм. Хэрэгжээгүй” гээд хаачихаж.

Асуудлын гол нь М.Энхболд гэдэг улс төрч наад захын ёс зүйн хариуцлага хүлээхгүй гүрийж байгааг хувь хүний асуудал гэж бодоод дуугай өнгөрлөө гэхэд хууль хяналтын байгууллагууд нь хувь хүнд зориулан хууль хэрэглэж байгааг бодит жишээнд харчаад хэрхэн дуугай өнгөрөх вэ? 

Энэ эс үйлдлийг хийгээгүйн төлөө бас л чамгүй л юм болов.

-“Журмын даргаа яаж байгаа юм бэ?” гишүүд халаглав.
-“Ах нартайгаа жөтөөрхөж байгаад балрав” андууд анхааруулав.
-“Та хоёр зүгээр үү? Хамт уугаач хө?” зуучлагчид утасдав.
-“Манай даргыг яаж байнаа!” цэргүүд нь хэвлэлээр бөмбөгдөв. 

Бид аргалаад өнгөрдөг соёл, найраанд бялуурсан өнгөрсөн 25 жилдээ хэт дасчихаж. 

Ах нар минь! андууд минь!! журмын нөхдүүд минь!!! 

Цонхоо нээгээд цоо шинэ 25 жил хаврын улирал шиг гадаа чинь ирчихсэн байгааг олж хараач!!! 

Хүссэн ч эс хүссэн ч, гуйсан ч гуядсан ч, уйлсан ч уурласан ч өчигдрөөс өнөөдөр өөр болсныг хүлээн зөвшөөрөөч… 

Өчигдөрхөн алтан малгай духдуулж, мөнгөн бүс бүсэлж, нисдэг тэрэг хөлөглөсөн нийтийн албаны зүтгэлтнийг зангарагтай гэж хардаг байлаа. Өнөөдөр харин тэднийг задарсан авлигачид гэж үздэг болжээ.

Өчигдөрхөн авлигачдаа хамгаалсан намыг хүн чанартай гэж хардаг байсан сонгогчид, өнөөдөр хамгаалсан авлигачидтай нь хамт хаалгаар гартал өшиглөж сурчээ. 

Өчигдөрхөн дуулиан болоод замхардаг хэргийг буузтайгаа холиод идчихдэг байсан бол өнөөдөр наадмын дуулиан, хөлбөмбөгийн нүргээнд чухал асуудлыг нүд цавчихгүй ажигладаг иргэний нийгэмтэй болжээ.

Өчигдөрхөн хууль хяналтын байгууллагын хуудуутай дүгнэлтэд итгэдэг байсан бол өнөөдөр манайхаас өөр аль ч улсад ийм баримттай хэргийг ингээд хаачихаж чадахгүйг иргэд харьцуулан хардаг болжээ. 

Өчигдөрхөн шударга биш нийгэмдээ туйлдаад хүлцэнгүй амьдарч байсан иргэд маань өнөөдөр тугалган ус мэт нэгдэн нийлж шударга ёсны төлөө эрслэн босоход бэлэн болжээ. 

Өчигдөрхөн ах нараа ЗА гээд дагадаг Монголын залуу үе, өнөөдөр тэднээс ЯАГААД гэж асуудаг бас ҮГҮЙ гэж хэлдэг болжээ. 

Энэ бүх хувьсан өөрчлөлтийн салхийг мэдрээч! Дургүйцлийн хар шуурганд цөм цохиулахаасаа өмнө шинэ нийгмийн хүлээлттэйгээ хөл нийлүүлж алхаач. 

М.Энхболд гэдэг хүний асуудлыг Х.Энхжаргал хаацайлсныг, Л.Оюун-Эрдэнэ гаргасан нь хүмүүс хоорондын асуудал биш харин Хууль засаглах уу? Хувь хүн захирах уу? гэдэг ардчиллын үнэт зүйлтэй холбоотой тогтолцооны асуудал юм. 

Яагаад зарим улс орон цэцэглэн хөгжиж, зарим нь уруудан доройтдог вэ? 

Энэ асуултын хариулт ердөө л хуулийн засаглал. Хуулийн засаглал товчхондоо шударга хууль хяналтын байгууллага!

Хуулийн засаглалтай нийгэмд хариуцлагатай засаглал төлөвшиж, жам ёсны өрсөлдөөнт бизнес, эдийн засгийн орчин бүрддэг. Үр дүн нь тогтвортой хөгжил юм.

Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд хууль цааз үйлчлэхгүй бол авилгал гааран, далд эдийн засаг цэцэглэж, баялаг хэт цөөнхөд төвлөрөөд, нийгэм ширэнгэн ойн дүрэмд шилждэг. Үр дүн нь сүйрэл улмаар хувьсгал юм. 

Үүнийг төрийн онолын нэрт судлаач Фрэнсис Фукуяма:

“Хэрэв хууль цааз нийгмийн хүчирхэг элитүүдэд хэрэгжихгүй эсвэл хамгийн хүчирхэг тоглогч төрийн эрх мэдэлтэнд тохируулж үйлчилвэл шударга ёс, иргэдийн эрх, хувийн өмчийн талаар ярих боломжгүй”

гэж гайхалтай олж хэлсэн байдаг. 

Шүүх, хууль хяналтын байгууллага аль ч улсад шударга ёсны хэмжүүр байх эрхэм үүрэгтэй. Хараат бус мэргэжлийн байх шаардлагатай. 

Шударга ёс гэж юу вэ? гэсэн асуултанд иргэдийн ядаж 51% нь шүүх, хууль хяналтын байгууллага гэж хариулж байж нийгэм тогтвортой оршино. 

Харамсалтай нь өнөөдөр иргэдийн 85% орчим нь Монгол улсад шударга ёс алдагдсан гэж үзэж байна. Иргэд эдийн засаг хүнд энэ үед ч халамж асуухгүй, шударга ёсоор цангаж байгаагаа илэрхийлдэг болжээ. 

Эзэнт гүрний Их засаг цаазыг өвлөгчид эдүгээ цагийн Монгол төрийн хууль сахиулагчид аа! 

Улс төрчдийн утасны цохилтоор хэрэг шийдэж, хуулийг өөр өөрөөр хэрэглэсээр өөрсдөө ч танихаа больсон хуулийн засаглалаа хамтдаа аварцгаая! 

“60 тэрбум”-ын гэх энэхүү дуулиант асуудалд хэрхэн хандсан хууль хяналтын байгууллагуудын дүгнэлтүүд ирээдүйд ёс зүйн, хуулийн засаглалын, хариуцлагын гээд олон зүйлсийн урагшлах ухрахын зааг, түүхэн судлагдахуун болж үлдэх болно гэдгийг битгий мартаарай. 

Нам гэдэг явцуу эрх ашгаас дээгүүр, улс орон гэдэг язгуур үнэт зүйлээ тавихгүй бол авлигын далайд хамтдаа живлээ. Ийм авлигын сэдэлд хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрчөөд дараа нь хэрхэн эргэн тойронд цэцэглэж буй нийгмийн авлигатайгаа тэмцэх вэ? 

Тэмцдэггүй ард түмэн сөнөж, урсдаггүй ус ширгэдэг гэдэг. Ийм хандлагатай эвлэрвэл та бидний хамтын бүтээл хуулийн биш хувь хүний захиргаа байх болно.

Удалгүй бид өөрсдөө тэр бүтээлийнхээ боол болж төлөөсөө төлнө. Харамсалтай нь тэр төлөөс та бидний үр хүүхдийн ирээдүй байх болно. 

Тиймээс энгийн зүйлээс эхэлцгээе!“The Voice of Mongolia” – д (msg)санал давалгаалан өгдөг шиг Дуу хоолойгоо нийлүүлэн илэрхийлж, Төрийн 3 өндөрлөгтөө болон таныг төлөөлөхөөр сонгогдсон гишүүддээ хандацгаая!!! 

  • Ерөнхийлөгч Х.Баттулга 99116118 
  • Улсын Их Хурлын дарга М. Энхболд 99115154
  • Ерөнхий сайд У. Хүрэлсүх 99113937 

Дараагийн удаа ийм тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээсэн дэлхийн улс төрчдийн талаар нийтлэлээ үргэлжлүүлэх болно… 

ЭХ СУРВАЛЖ www.baabar.mn 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
АСУУЛТ БАЙНА

гАНЦ М. ЭНХБОЛДЫГ Л ОГЦРУУЛЧИХВАЛ МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ,УЛС ТӨР ЦЭВЭШЭЭД ТӨРӨЛ АРИЛЖСАН МЭТ Л ЦЭВ ЦЭВЭРХЭН БОЛЧИХ ХЭРЭГ ҮҮ?!тИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ ХҮҮ МИНЬ. хҮН ТӨРЛӨГТӨН ҮҮССЭН ЦАГААСАА Л ТАНЫ ЯРИАД БАЙГААГ ЯРЬСААР, ТЭМЦСЭЭР ИРСЭН БОЛОВ ӨНӨӨГИЙН СОЁЛТ НИЙГЭМ ГЭГЧИД ИРЭЭД Ч БАЙХГҮЙ ХАРИН ЭСЭРГЭЭРЭЭ ӨРСӨЛДӨГЧӨӨ УНАГАХ ХАР ТЕХНОЛОГИ БОЛЖ ХУВИРАВ БОЛОЛТОЙ. эНЭ ХУВИРАЛД АХ ХЕРОТОЙГОО ГАР НИЙЛЭЭД ОВОО ХУВЬ ОРУУЛЖ БАЙГАА БОЛОЛТОЙ.ХҮҮ МААНЬ ХЭ ХЭ

2018-07-06 23:00    103.57.93.199
нЭЭЛТТЭЙ СОЛНГОЛ ХИЙХ ОРОН ЗАЙ ҮЛДЭЭГҮЙ БАЙХ АА

ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР НЭЭЛТТЭЙ СОНСГОЛООС ДУТАХААРГҮЙ Л ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ БӨМБӨГДЛӨӨ ДӨӨ. оДОО БОЛООГҮЙ ЮУ?!ИНГЭХЭД ХҮҮ МИНЬ ТА ӨӨРӨӨ ЭНЭ ЯРИАД БАЙГАА ШИГЭЭ ШУДРАГА БӨГӨӨД ЦЭВЭР ХҮН МӨНСӨН БИЛҮҮ ДЭЭ. ХҮНИЙ ГАРЫГ ҮСЭГ ДУУРАЙЛГАН ЗУРЖ БАЙХ НЬ ШУДРАГА ХЭРЭГ МӨН ҮҮ!? эНЭ ИХ ТОМ БУЗТАЙ ИХЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ДУТАГДЛЫН ХАЖУУДП 2-3 ЖИЛ ЛАВТАЙ ХАМТ БАЙЛАА.дАРААД БАЙСАН УЧРАА ТАЙЛБАРАЛНА УУ? дАГАЖ ГҮЙСЭЭР ЭРХЭМ ГИШҮҮН Ч БОЛЧИХЛОО . 2 ЖИЛД УЛС ТӨРИЙН БАЙР СУУРИА Ч ОВОО ОЛЛОО ДОО.оДОО ТҮҮНИЙГ ЯМАР НЭР СЭДЭВ ОЛЖ НООЛСООРОО ӨӨРӨӨ БАЙРАНД НЬ ОЧИХ ГЭСЭН САНААРХАЛ ГЭХ Ч ХҮН ЦӨӨНГҮЙ Л БАЙХ ЮМ ХЭ ХЭ

2018-07-06 22:43    103.57.93.199
АСУУЛТ БАЙНА

ТЭР 60 ТЭРВУМ ГЭЭЧИЙГ ДҮҮГИЙНХЭЭ ХЭЛСНЭЭРЭВЛҮҮЛЭГ БИШ ГЭЭД ИТГЭХ ГЭЭД ОРОЛДЛОО. тЭГСЭН НЬ НЭГ НО ХАРАГДААД БОЛДОГГҮЙ ЭЭ! АРДЧИСАН ҮЗЭЛТЭЙ,ШУДРАГА ЕРӨНХИЙЛАГЧ ЦАХИЯАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ТАЛААР НЭГ ОНИГОО Ч МЭМЭЭР ЮМ УУ?хОШИН ШОГЧ ГЭМЭЭР ЮМ УУ? НЭРШИЛ ОНООЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ. тҮҮНД ХААНААС НЬ ХАРСАН ЭЛБЭГДОРЖ ЯАХЫН АРГАГҮЙ МӨН.ДУУН НЬ ХҮРТЭЛ МӨНӨӨС МӨН ҮСЧИН БОЛЧИХСАН СҮРЖИГНЭХЭЭ Л БОЛЬЧИХ ГЭЭД БАЙХ. өӨРИЙГ НЬ ШОШИНООР ЁГТОЛЖ ШОГЛОСОН ТОГТООМОНД эЛБЭГДОРЖ БИ ИНГЭДЭГ ҮНЭН ГЭЭД ГҮЙЖ ОЧИОД ҮСЧИН БОЛЧИХСОН ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ!? БИ ШУДРАГА,БАСАРДЧИСАН ЕРӨНХИЙЛАГЧ БОЛНО ГЭЭЖ ГҮЙЖ ОЧИОХ ХҮН МӨН ҮҮ?! хААНААС НЬ ХАРСАН ДҮР БОЛООД ДУУ НЬ ЭЛБЭГЭЭ МААН. тҮҮНИЙГ ҮЗСЭН ХЭН Ч МӨН Ч ЧАДМАГ ЭВЛҮҮЛЭГ ХИЙЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШОГЛЖ ДЭЭ ГЭЖ ХАРААД ЗОСОХГҮЙ БОДОГДООД БАЙНА Ш ДЭЭ

2018-07-06 22:28    103.57.93.199
Fan

Sanal neg bna. Buh talaar demjine, eh ornii toloo zutgene.

2018-06-29 10:56    27.123.214.122

Сэтгэгдэл нэмэх