Эрдэмтэд Эртний Ромын захирагч Юлий Цезарийн төрхийг сэргээжээ

2018-06-27 10:11      ГэрэгМН

-Цезарь эрэгтэйчүүдийн гоо сайхны орчин үеийн стандартаар ч гэсэн царайлаг гэж хэлэгдэхээр биш юм гэжээ-

Ромын улс төрч, цэргийн жанжин Гай Юлий Цезарийн төрхийг Нидерландын Үндэсний музейн эрдэмтэд сэргээсэн байна. Эзэнт гүрнийг удирдах чадвартай хүний ​​гадаад төрх маргаантай, байгаа ба тухайн үеийн хүмүүсийн төрхтэй харьцуулж буй аж. Музейн шинэ үзмэрийн зураг Голландын NLN сонинд хэвлэгдсэн.

Археологичид болон антропологичид Юлий Цезарийн толгойн ер бусын хэлбэр нь хэд хэдэн тохиолдлоос хамгийн их магадлалтай нь, Цезарийн ээжийн амжилт муутайхан  жирэмслэлт, төрөлт хүнд байсан зэргээс гэмтэл авах боломжтой байсан гэж тэмдэглэсэн байна.

Археологичид Ромын захирагчийн төрхийг хэд хэдэн амжилттай булаан эзлэх дайны дараа, уран зураг, барималд Цезарийг дур булаам инээмсэглэл, хүчтэй, тэсвэр хатуужилтайг илтгэх онцлогтой залуу, хүчтэй хүнээр төлөөлүүлж урладаг байсан, тиймээс орчин үеийн кино урлаг ийм дүр төрхийг бий болгосон гэж тэмдэглэсэн байна.

Бодит амьдрал дээр туранхай хатангир нүүр, шингэн үстэй байсан гэж эрдэмтэд ярьж байна. Цезарь нь жижиг биетэй хүн байсан гэнэ. Гэсэн хэдий ч, энэ нь Ромын эзэнт гүрнийг өргөжүүлэх хэд хэдэн томоохон дайныг хийж, эсэргүүцэгчдийг нуга дарсан цуврал ялалтаа байгуулахад нь түүнд саад болоогүй юм гэжээ.

М.БАЯР




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх