Монголын уран нугараач охид “Аватар” үзүүлбэрээр Гран при шагнал хүртжээ

2018-06-25 16:59      ГэрэгМН

Монголын циркийн хөгжлийн төвийн найман уран нугараач олон улсын хүүхэд залуучуудын наадмаас Гран при шагнал хүртжээ.

ОХУ-ын  Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яам, “Бүгд найрамдах Буриад улсын цирк”, тус улсын Соёлын яамны дэмжлэгээр Улаан-Үд хотноо энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” олон улсын хүүхэд залуучуудын наадамд Монголын уран нугараачид шилдгийн шилдгээр тодорсон байна.

Мэргэжлийн циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн жүжигчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулсан тус тэмцээнд ОХУ, Буриад, Монгол зэрэг орны циркчид 6-14 нас, 14-25 насны ангиллаар өрсөлдсөн байна.

Энэхүү наадамд эх орноо төлөөлөн  Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран бүтээлчид оролцсоноос Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ шилдгийн шилдгээр шалгарч Гран при шагнал хүртлээ. Харин “Модерн цирк” төвийн нугараачид хоёрдугаар байр эзэлжээ.

Уран нугаралтаар 3-6 жил хичээллэж буй 11-13 насны сурагчид ийнхүү олон улсын наадамд амжилт үзүүлэн, маргааш эх орондоо ирэх ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх