Баримттай атал батлагддаггүй ”60 тэрбум” буюу ”Нээлттэй сонсгол” хийх шаардлага

2018-06-25 14:44      ГэрэгМН

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө 60 тэрбум төгрөг босгох тухай Ц.Сандуй, өдгөөгийн УИХ-ын дарга М.Энхболд нарын бичлэг цацагдсан. Тухайн яриа нь Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө байсныг иргэд санаж байгаа байх. Бичлэг цацагдсан үед ийм яриа болсон гэдгийг Ц.Сандуй өөрөө хүлээн зөвшөөрсөн дүрст видеог мөн хүн бүр санаж байгаа. Гэтэл энэ нь эцэс сүүлдээ "эвлүүлэг" болоод намжсан.

Улмаар УИХ-д МАН ялсан ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан билээ. Энэ үеэс МАН-ын нэр бүхий гишүүд тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн ялагдлын гол шалтгааныг "60 тэрбумын хэрэг" буюу авлига албан тушаалын наймааны тухай яриа байсан гэж үзсэн. Тиймдээ ч тухайн үедээ тэрбээр “Төрийн албыг арилжсан 60 тэрбумынхнаас намаа цэвэрлэхийн төлөө хатуу тэмцэнэ” гэдгээ мэдэгдсэн. Түүний тэмцэл одоо ч үргэлжилж байгаа бололтой.

Тэрбээр "60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдах ёсзүйн эрхгүй гэж бодож байна.  Тиймээс сайн дураараа УИХ-ын даргын бүрэн эрхээсээ түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй." гэсэн байр сууриа саяхан буюу 6 сарын 15-ны өдөр АТГ-д очиж тайлбар өгөх үеэрээ илэрхийлсэн.

Тэрбээр Нээлттэй сонсголын хуулийн дагуу 60 тэрбумын асуудалд холбогдсон нэр бүхий гурван хүн, гэрч, хууль хяналтын байгууллага, шинжээчид олон нийтийн өмнө нээлттэй сонсгол хийх ёстой гэж үзэж байгаа юм.

Улмаар АТГ-т 60 тэрбумын хэргийн асуудлаар зургадугаар сарын 19-ний дотор тайлбар ирүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Хариу албан бичигт мөн л уг хэргийг эвлүүлэг гэдгийг дурджээ.

Хариунд: 

Шинжилгээнд ирүүлсэн бичлэг нь эх хувь биш учраас дуу авианы адилтгал хийх боломжгүй гэж үзэж ирүүлсэн материалуудыг буцаасан. Интернетэд тавигдсан 60 тэрбумтай холбоотой бичлэг нь дуу авианы  бичлэгийг дуу, дүрс болгон эвлүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Мөн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АНУ-д хандаж, хөндлөнгийн шинжээч томилуулж хийлгэсэн, шинжилгээгээр гурван хүний яриа гэсэн дүгнэлт гарсан бол гэрч нь таван хүн байсан гэж мэдээлсэн. 1400 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэх авахад авлига өгсөн гэж хэн ч хэлээгүй. Төрийн албыг үнэлж, хахууль авах, сонгуулийн мөнгө босгох яриа нь бодит амьдрал дээр хэрэгжээгүй болох нь тогтоогдсон тул тус хэргийг хаасан гэсэн хариуг АТГ-аас өгсөн байна. Яагаад...?

Тэгвэл 60 тэрбумын хэргийн бичлэгийн дахин нэг сонсож үзье. 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх