Шанхайн кино наадамд Монгол, Швейцарийн хамтарсан кино шилдгийн шилдгээр шалгарлаа

2018-06-25 14:33      ГэрэгМН

Шанхайн кино наадамд  Монгол кино шилдгийн шилдгээр  шалгарав

Энэ сарын 24-нд буюу өчигдөр Шанхайн олон улсын XXI кино наадмын дээд шагнал болох "Жиньжүе" шагналыг гардуулах ёслол болжээ. Тус  наадамд Монгол, Швейцарийн хамтарсан "Out of paradise" кино шилдгийн шилдгээр  шалгарч, Жиньжүе шагналын эзэн болсон байна. Киноны агуулгыг анхны хүүхдээ хүлээж байгаа малчин хосын түүхээс сэдэвлэсэн байна. 

Шанхайн кино наадамд  Монгол кино шилдгийн шилдгээр  шалгарав

Энэ удаагийн Шанхайн олон  улсын кино наадамд дэлхийн 108 улс орон, бүс нутгийн 3447 кино оролцсон нь өнгөрсөн оныхоос илэрхий нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Энэ удаагийн кино наадмын Жиньжүе шагналын эцсийн шалгаруулалтад 13 кино шалгаран  оролцжээ. 

Шанхайн кино наадамд  Монгол кино шилдгийн шилдгээр  шалгарав

Сүүлийн жилүүдэд Шанхайн олон улсын кино наадам "Нэг бүс нэг  зам" хамтын ажиллагаа өрнүүлж, "олон улсын буухиа" механизмыг эхлүүлэн, олон  улсын кино наадамд солилцоо, суртал ухуулгын ажлыг эрчимжүүлж, гадаад  орнуудтай олон төрлийн солилцооны ажлыг өрнүүлснээр, тус наадмын нөлөөг улам нэмэгдүүлсэн байна. 

Шанхайн кино наадамд  Монгол кино шилдгийн шилдгээр  шалгарав

Шанхайн олон улсын кино фестивалийн төвийн захирал Фү  Вэньшя "Саяхан Шанхайн олон улсын кино наадам Олон улсын киноны продюсерын нийгэмлэгийн шинээр байгуулсан Кино наадмын зөвлөлийн анхны гишүүн болсон нь олон улсын байгууллагад үг хэлэх эрхийг ихэд дээшлүүллээ" хэмээн ярьжээ. 

Шанхайн кино наадамд  Монгол кино шилдгийн шилдгээр  шалгарав

Эх сурвалж:mongol.cri.cn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх