Протокол:Ард түмнээрээ хувьцаа эзэмшдэг Таван толгойг яаралтай хэлэлцсэн нь

2018-06-22 18:51      geregmn

“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Д.Эрдэнэбат: 

УИХ-ын чуулган завсарлахад Засгийн газар нэн яаралтай гэдэг асуудлаар Тавантолгойг хувьчлах асуудлыг оруулж ирлээ. Бүлэг  энэ асуудлаар эцсийн шийд гаргаагүй. Монгол Улсын газрын доорх баялаг ард түмний өмч байна гэж заасан. Гэтэл өнөөдөр оруулж ирж байгаа төсөл нь гадаадын биржээр Тавантолгойг худалдах, хувьчлах асуудлыг оруулж ирж байна. Ийм хурдан хэлэлцэх, шийдэх асуудал биш.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд манай бүлэгт ирэх даваа гаригт мэдээлэл өгнө биз. Ардчилсан нам ард түмний өмнөөс шийдвэр гаргана. Нүүрсний үнэ өссөн үед ард түмнээс  асуухгүйгээр IPO гаргаж болохгүй. IPO гаргах цаг хугацаа мөн үү гэж санал оруулж ирж байгаа хүмүүсээс асууя. Энэ удаад хэлэлцэх эсэх дээр та бүхний дуу хоолойг сонсоно. Нэг дэх өдөр эцсийн шийдвэр гаргана.

УУ-н сайд Д.Сумъяабазар: 

2008 оноос хойш Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон хувилбар ярьсан. Энэ хугацаанд дэвшилттэй хувилбар гараагүй. Өнөөдөр төмөр замаа тавъя, авто замаа баръя, нүүрсний үнэ өсөлттэй байгаа цонх үеийг ашиглая. Усны асуудлыг шийдье гэсэн шийдэлтэйгээр УИХ-д оруулж ирж байгаа.

"Эрдэнэс Тавантолгой" өнгөрсөн хугацаанд их алдагдалтай ажилласан. Ардчилсан нам Тавантолгойг ашиглах хувилбар оруулж ирээд унасан. Одоо байгаа энэ гэрэл гэгээтэй үеийг зөв ашиглая. Энэ бол хувьчлалын асуудал биш. Олон улсын болон дотоодын бирж дээрээ нэгэн зэрэг хувьцаа гаргая гэсэн бодолтой байна.  Компанийн засаглалын үнэлгээний асуудал, ордын үнэлгээний асуудал, маш олон үнэлгээний асуудлыг судалж байна.

Ирэх долоо хоногт бүлгүүдэд танилцуулга, мэдээллээ хүргүүлнэ. Нэг доллар, зургаан долларын асуудал ярьж байна. Тавантолгойг 5-6 тэрбум ам.доллараар үнэлж байсан. УИХ-аар дэмжээд гаргаад ирвэл төслийнхөө нарийвчилсан үнэлгээг гаргана.

 О.Баасанхүү: 

Нэг дэх өдөр мэдээллээ өгнө гээд байна. Мэдээлэлгүй юм бол яагаад гишүүдийг шийдвэр гарга гээд байгаа юм бэ. Миний тооцооллоор 130 тэрбум долларын ордоо IPO гаргаад 1-2 тэрбум ам.доллараар зарах гээд байгаа юм биш үү.

Яагаад ард түмнээсээ асууж болохгүй байгаа юм бэ. 130 тэрбум ам.долларын асуудлыг 1-2 тэрбум ам.доллараар Хятадын "Шинхуа"-д өгөх гээд байна шүү дээ.

Жишээлбэл, Д.Гантулгын асуудал Тавантолгойн асуудлын аль нь ноцтой вэ. Ийм ноцтой асуудал дээр Ерөнхий сайд яагаад байхгүй байгаа юм бэ. Ерөнхий сайд Тавантолгойг ярьж байхад байх ёстой шүү дээ. Үндэсний компаниуд яах вэ. Арай гэж өрнөөсөө салаад ажиллая гэхэд нь одоо та нар 30 хувийг нь авъя гээд байна. Яагаад намар ярьж болохгүй байгаа юм бэ. Яагаад наадам өнгөрөөд ярьж болохгүй байгаа юм бэ. Өнөөдөр чуулганы хуралдаан дээр 10 гаруйхан хүн сууж байна.

Д.Сумъяабазар: 

Цаг хугацааны хувьд давчуу байгаа нь үнэн. Ялангуяа нүүрсний үнэ өсөлттэй байгаа үеийг ашиглаад ил тод хариуцлагатай нээлттэй хөрөнгө босгоё гэж байгаа юм. Нэг компанид, нэг улсад өгөх гэж байгаа юм биш.

Монголын төрийн өмчит нэг ч гэсэн компани ил тод нээлттэй олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох асуудал яригдаж байна. Том зургаар эдийн засагт үр өгөөж авчрах талаас нь харж байгаа. Улсын төсөвт 400 саяас нэг тэрбум доллар авчирна. 5000 ажлын байр бий болно. Хулгай луйвар, үгсэн хуйвалдсан асуудал байхгүй. Нэгдүгээрт, би хулгайч биш. Хоёрдугаарт, IPO гаргах асуудал яригдаж байна.

Ё.Баатарбилэг:

Сүүлийн үед нэн яаралтай гэдэг горимоор нэлээд олон асуудал орж ирж байна. Бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болох вий. МАН-ын бүлгээр энэ асуудлыг хоёр удаа оруулсан. Мэдээлэл муутай л хэлэлцэж байгаа шүү. Энэ 30 гэдэг тоо хаанаас гараад ирэв. Үүнийг тайлбарлаач.

Д.Сумъяабазар:

Богино хугацаанд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага байна. 10 жилийн хугацаанд нэлээд зовлон үзсэн төсөл. Бид аль болох судалж, тооцоо хийж алдаа гаргахгүйн тулд өмнөх төсөлтэй уялдуулахыг хичээж байна.

2011 оноос хойш гаргасан ТЭЗҮ, тооцоонуудыг нэгтгэсэн. Тооны 30 хувийн тухайд 2010 оны УИХ-ын 39 дүгээр тогтоол дээр бий. Тогтоолд 50 хувийг төрийн мэдэлд, 20 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр худалдах, 20 хувийг иргэдэд, 10 хувийг аж ахуйн нэгжид гэж хуваарилсан. Одоо иргэдэд 14.75, аж ахуйн нэгжид 0.07 хувь нь бий. Үлдсэн төрийн эзэмшлийн багцад байгаа.

Л.Энх-Амгалан:

Эрдэнэс Тавантолгой бол ард түмнээрээ хувьцаа эзэмшдэг компани. Үүнийг сайн ярих ёстой. Энэ ордыг хэдээр, хаана, ямар бүтцээр гаргах вэ гэдгийг ярих хэрэгтэй байна. Оюутолгойг сэтгэлийн хөөрлөөр ярьсаар байгаад тооцоо судалгаагүй 34 хувийг нь нэг тэрбум ам.доллараар зээлж авсан.

Өнөөдөр зээлийн хүүнд 240 тэрбум төгрөгийг төлж байна. Хэзээ ч ашиг нь ирэхгүй. Жил бүр хойшилдог. Ийм хэлбэрээр Тавантолгойг шийдэх вий гэж санаа зовж байна. Өнөөдөр 2.5 сая хувьцаа эзэмшигчийн эрх нь нээгдээгүй. Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих эрхгүй сууж байна. Энэ асуудлуудыг яаж шийдэх юм. Өнөөдрийн Тавантолгой хятадын нүүрсний ченж нарын бодлогоор явж байгаа шүү.

Д.Сумъяабазар:

Компанийн засаглалыг сайжруулах тал дээр тантай санал нэг байна. Үүнд ордын үнэлгээ, бизнесийн үнэлгээ, засаглалын үнэлгээ чухал үүрэгтэй. Ажлын хэсэг төсөл дээр нарийн тусгаж байгаа.

Компанийн одоогийн үйл ажиллагаа ченжүүдийн аргаар явж байгаа нь үнэн. Цаашид баяжуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртгийг шингээх талаар төлөвлөсөн зүйл бий.

Т.Аюурсайхан:

 “Эрдэнэс Тавантолгой”-н 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцийг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж,  энэ баазаас 30 хувийг нь IPO гаргаж худалдахдаа 1.5-6 тэрбум ам.доллар олно гэсэн тооцоо судалгаатай эдийн засагч хүнийхээ хувьд санал нийлэхгүй байна.

Чалкод өгч байсан шиг тонн тутамдаа 22-23 ам.доллар гэж бодвол 5.4 тэрбум тонн коксжих нүүрсний 30 хувь нь 35.6 тэрбум ам.доллар болно. Урьдчилсан гэрээг 50 ам.доллараар хийх боломж байна. Тэгж чадвал 65-81 тэрбум ам.доллар босгож болох юм. Зөвхөн коксжих нүүрсний 5.4 тэрбум тонн нүүрсний  1.8 хувийг борлуулахад 5 тэрбум ам.доллар олно.

Яагаад гадны компанийн үр ашиг муутай зүйлийг өөрсдийн компанитай холбож үзээд байгаа юм бэ. 1 тонн нүүрсийг 1-4 ам.доллараар тавьж туух гэж байна. 30 хувийг борлууллаа гэхэд төрд 70 хувь нь үлдэх гээд байгаа юм шиг санагдаж байж болох юм. Тийм биш шүү.

Д.Сумъяабазар:

Үнэлгээ муу гэдэг тухайд аргачлал дээр зөрүү гарсан байх. Сангийн яам, УУХҮЯ, ЗТЯ, ЭХЯ-ны нарийн мэргэжлийн эдийн засагч нар ажиллаж байгаа. Уул, уурхайн эдийн засаг бол огт өөр ойлголт байдаг.

Цаашид газрын доорх баялагийг хэрхэн яаж үнэлэх вэ гэдэг стандартыг мөрдөх ёстой. Бид дэлхийд үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулагчдыг татах чухал зүйл нь төслийг хөрөнгийн зах зээлд дүрэм, журмын дагуу гаргах асуудал юм. Зөвхөн нүүрс зарах асуудал биш. Бид ченжийн сэтгэлгээнээс гарах ёстой. Тавантолгойн төсөл Оюутолгойн төслөөс огт өөр нөхцөл байдалд байгаа шүү.

О.Содбилэг:

 IPO хийхэд нүүрсний худалдан авалт нь тодорхой байж үнэлгээнд нөлөөлнө. Бүгдээрээ нүүрсний мэргэжилтэй болчихсон юм шиг надад санагдлаа. Газрын доор байгаа нөөц нүүрсийг тооны машин дээр үржүүлж бодож болохгүй.

Оюутолгойн ордынхоо нөөцийг үнэлүүлээгүй явж байгаа. IPO хийхэд компанийн үнэлгээ явдаг гэж сайд хэллээ. Энэд болохоор нөөцийн тоо нь тодорхой учраас нөөцөө үнэлүүлэх ёстой гээд байх шиг байна. IPO хийгээд нэг тэрбум гарахад энэ босгосон мөнгөөр төмөр зам, авто зам, угаах үйлдвэрээ барьж хүрэх үү.

Д.Сумъяабазар:  

Тавантолгойн IPO гаргахад Хонконг болон Нью-Иоркийн хөрөнгийн бирж, Шанхайн хөрөнгийн бирж дээр гаргах боломжтой судалгаа хийсэн. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох тоглоомын дүрмээ бас шууд хэлчихэж болохгүй байгаад хүлцэл өчье. Ямар хэмжээний хөрөнгө босгох тооцоо судалгаа гаргасан. Өмнө нь хийсэн бүх тооцоо судалгааг шинэчилсэн.

Г.Тэмүүлэн: 

2010 оны 39 дүгээр тогтоолын төслөө бариад явчихаж болно. Төмөр замтай холбоотой Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян гэсэн асуудал яриад байна. Юуны өмнө Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаа барих ёстой биш үү. IPO хийнэ гэнэ. Тэгвэл эдийн засгийн үр ашиг, тооцоо нь тодорхой байх ёстой. Тавантолгойн нүүрсийг сорчилж зардаг асуудал хэзээ болих вэ. Ордоо 20-30 хувиар нь ашигладаг уурхай гэж байх уу.

Д.Сумъяабазар:

 Нөөцөө шинэчлэн тогтоох асуудал яригдаж байгаа. Аль болох ашигтай, аль болох эрсдэлгүй ашиглах ёстой гэдэг дээр УИХ-ын гишүүдийн санал дүгнэлтийг сонсох гээд оруулж ирж байгаа.

Г.Тэмүүлэн: 

Хоёр чиглэлийн төмөр замыг зэрэг эхлүүлнэ гээд байгаа. Ач холбогдлоороо Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг эхлээд барих ёстой юм биши үү. Зүүнбаян чиглэлийн төмөр зам яг ямар ашигтай юм бэ?

Д.Сумъяабазар:

 Цаашдаа аль болох усны нөөц аль болох бага хэрэглэдэг технологийг ашиглах нь зүйтэй. Эдгээр саналуудыг тусгаж байна. Аль болохоор үр ашигтай, байгаль ээлтэй төсөл хэрэгжинэ. Уул уурхайгаас олох ёстой орлого улсын төсөвт төвлөрөх ёстой гэдэг дээр би 100 хувь дэмжиж байна. Орон нутаг үлдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг яаралтай шийдэх ёстой. Хуваарилалт нь болохгүй байна гэдэг үнэн.

Ц.Цэц




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
loan

Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 6-р сарын 24-ний өдөр ТТГ-ын Колумби хотноо батлав

2018-06-25 03:40    93.65.89.201
loan

Нөхөр бид хоёр дампуурлын төлөө хэр их өргөдөл гаргасан бол санхүүгийн эрх мэдэлтнүүдэд гүнзгий ханддаг байсан. Бид охиноо сургуульд явуулах чадваргүй коллежид илгээхэд бага мөнгөтэй байсан. Бидэнтэй адил хүмүүст тусалж, моргэйжийн өөрчлөлтийг авахад нь зориулж биднээс олгож буй цалингийн зээлийг (зээлийн компаниуд) хянадаг. Бидэнтэй холбоо барьсан компани бүр 1,000 доллараас 2,000 долларыг өмнө нь төлж чадахгүй байсан. Яагаад гэвэл бид танай гэрийг борлуулах, эсвэл гэрээсээ хасах найдвар байхгүй гэж бодож байсан. Дараа нь би орон нутгийн сэтгүүл дээр очиж, хавтас нь Зээлийн Бондын Корпораци байсан. Гурван гол алхмууд; 1. Та электрон мэдүүлгээ ирүүлнэ. И-мэйл: albakerloanfirm@gmail.com 2. Таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны дансны мэдээлэл байгаа эсэх талаар таних зөв арга хэрэгслээр хангах. 3. Зээлийг боловсруулж, баталж, дамжуулсан. Урт түүхийг богиносгосон бөгөөд тэд тогтмол хүүтэй зээлийг 4% -иар зээл авч, шинэчлэгдсэн төлбөрийг өөрчилсөн. Тэд мөн охидоо коллежийн бүрэн цалинтай болгохын тулд оюутны зээл олгосон. Бид Лассений зээлээр ажиллаж байсан, тэр бүх дэлхийн дэвшилийн талаар бидэнд анхааруулсан. Тэрбээр бүх бичиг баримт, утасны дуудлага хийдэг байсан. Тэд үүнийг бүгдийг хийж, бид хүлээн авсан зээлээ авсан. Би тэдний зээлийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч, банкин дахь дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлсэний дараа би эдгээр үйлчилгээг хямд үнээр төлсөн. Бид өөрсдийн мэдлэгээ хувиргах үйл явцаараа дамжуулан хялбар, хямд төсөр олж авч чадахгүй байсан. Би чамд талархах цаг ирээгүй, тиймээс Баярлалаа! Би илүү сайн багийг асууж чадсангүй. Би дахин санхүүжилт дээр шинэчлэгдэж байна. Таны хамгийн сайн зүйл бол, моргейжийн шилжүүлэг Хэрэв танд бидэнтэй адил асуудал тулгарвал зээлийн төлбөр тооцооны корпорацтай холбоо барина уу. Тэд ажиллах боломжтой. Хүндэтгэсэн, Тимоти, Мариа 2018 оны 6-р сарын 24-ний өдөр ТТГ-ын Колумби хотноо батлав

2018-06-25 03:40    93.65.89.201

Сэтгэгдэл нэмэх