Засгийн газар нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох шийдвэр гаргалаа

2018-06-20 16:50      geregmn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нэг удаагийн нийлэг хальсан уутны хэрэглээг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хориглох шийдвэр гарлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “0.035 миллиметрээс нимгэн нэг удаагийн сав, баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг байгальд хамгийн их хог хаягдал үүсгэдэг, бут сөөгөнд наалддаг, цэвэрлэх боломжгүй хүндрэл учруулдаг төрлийн уутнуудыг хориглож буй юм. Харин бусад арай зузаан уутуудыг хориглож байгаа юм биш. 

Монгол Улс байгаль орчноо хамгаалах чиглэлээр аливаа бохирдол хог бий болгож байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогын эхний ажил хэрэгжиж байна. Энэ шийдвэр Улсын баяр наадмаас өмнө гарч байгаа учраас наадмаар хог хаягдалгүй цэвэр сайхан наадахыг нийт ард иргэддээ уриалж байна.

Засгийн газрын тогтоолыг хэрэгжихээс өмнө ААН, иргэд одоо байгаа нөөцөө дуусгах ёстой. Тогтоолын хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар, ХХААХҮЯ-ныхан хяналт тавьж ажиллана" гэв.

Ц.Цэц




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх