Өвөрмонголын Улаанхадаас Цинь гүрнээс өмнөх үеийн эртний туурь илрүүлжээ

2018-06-18 17:05      ГэрэгМН

ӨМӨЗО-ны Түүхэн дурсгалт зүйлс,  археологийн судалгааны газар Улаанхад хотын Уухан хошууны нутгаас Цинь гүрнээс  өмнөх үеийн туурь илрүүлжээ. Энэ нь Өвөр Монголын зүүн өмнөд нутгийн хүрэл  зэвсгийн үеийн археологийн судалгаанд шинэ баримт болсон гэж судлаачид үзэж байгаа аж.

ӨМӨЗО-ны Түүхэн дурсгалт зүйлс, археологийн судалгааны газрын  судлаачийн танилцуулснаас үзвэл, Уухан хошууны Линьжяди сумын Рэшүйтан тосгоны  баруун талын давааны энгэрт орших тус туурь далай түвшнээс дээш 712 метр өндөр,  өмнө талаараа өндөр, хойгуураа намхан, зүүн, баруун хоёр талаараа усан хэрэмтэй  байжээ.

Өмнөөс хойш 150 метр, зүүнээс баруун тийш 100 метр, нийт талбай нь 15 мянган ам дөрвөлжин метр гэнэ.

Тэндээс гурван булш  илрүүлсний нэгэнд нь хоёр хүнийг хамт оршуулсан  бөгөөд гурвууланд нь хэвтүүлж тавьсан, дагуулж оршуулсан эд зүйлсийн хувьд нэг л  хэлтэрхий вааран аяга байжээ.

Эндээс гарсан вааран савны хэлбэр, зураг, материал зэргийг судалсны дүнд эртний Шан улсын сүүл үеийн соёлтой төстэй байна гэж судлаачид үзсэн аж.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх