Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашааг буулгана

2018-06-14 16:39      ГэрэгМН

Нийслэлээс зуслангийн бүсэд ой, усны сан бүхий газарт олгогдсон газруудыг судалж, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр шат дараатай ажлууд хийгдэж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хандгайт, Шаргаморьт орчмын нутаг дэвсгэр дэх зуслангийн бүсийн ой, усны сан бүхий газруудад зөвшөөрөлгүй хашаа барьсан иргэдийн газрыг чөлөөлөх, орц гарцыг нээх ажлыг эхлүүлэхээр газар дээр нь шалгалт хийжээ.

ҮҮРЭГ Энэ үеэр холбогдох албаныханд ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрөлгүй хашаа татсан, зөвшөөрөлтэй боловч зуслангийн ой, усны сан бүхий газарт хашаа, хаалт барьсан бүх зөрчлүүдийн нэгдсэн жагсаалтыг гаргаж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд яаралтай албан мэдэгдэл хүргүүлэх үүрэг даалгавар өгсөн байна.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх