АНУ-ын NIKE компани Ираны хөлбөмбөгийн багийг хувцсаар хангахаас татгалзлаа

2018-06-14 14:41      ГэрэгМН

АНУ-ын спорт хувцас үйлдвэрлэгч Nike компани 2018 оны ДАШТ-д өрсөлдөж буй Иран улсын шигшээ багт спорт хувцас нийлүүлэхгүй хэмээн мэдэгдлээ.

Шалтгаанаа АНУ, Ирантай маргаантай байгаа бөгөөд тус улсын дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаа болон Ираны цөмийн хөтөлбөартэй холбон тайлбарласан байна.

Ираны шигшээ баг зургадугаар сарын 15-нд буюу маргааш B хэсэгт Мароккогийн багтай эхний тоглолтоо хийх бол 21-нд Испанийн багтай, 25-нд Португалийн багтай тус тус тоглоно.

Хариуд нь Ираны шигшээ багийн дасгалжуулагч Карлос Куероз Nike компанийг уучлал гуйхыг шаардлаа. Тэрбээр ‘Nike компани ийм хариуцлагагүй, биднээр тохуурхсан үйлдлийнхээ төлөө Ираны шигшээ багийн 23 залуугаас уучлалт гуйх ёстой’ гэжээ.

Nike компани тоглолтууд эхлэхийн өмнөхөн ийм мэдэгдэл гаргасан нь Ираны багт хүндээр тусч байгаа нь ойлгомжтой. Тоглолтын хувцас, хэрэгсэл шаардлагатай байгаа энэ үед тамирчдын сэтгэлзүйд хүртэл нөлөөлж байгаад дасгалжуулагч шүүмжиллээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрээс дангаараа гарч, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг сэргээхээ мэдэгдсэн юм. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх