ДАШТ-ийн үеэр гадаадынхантай бэлгийн харьцаанд орохгүй байхыг анхаарууллаа

2018-06-14 13:18      ГэрэгМН

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Гэр бүл, Эмэгтэйчүүд, Хүүхдийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Тамара Плетнева өчигдөр “Говорит Москва” радио станцаар "олимпийн хүүхдүүд" төрүүлэх нөхцөл байдлын талаар ярьж нутаг нэгт бүсгүйчүүддээ анхааруулга, зөвлөгөө өглөө.

Тэрбээр Орос эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр гадаадын эрчүүдтэй аль болох харьцаа үүсгэхгүй /секс хийхгүй/ байхыг анхааруулжээ.

Учир нь 1980 онд Мосвад олимп болох үед олон бүсгүйчүүд гадаадынхны хүүхэд гаргаснаас зовж шаналсан гэж тэр ярьжээ.

Плетнева Зөвлөлтийн үеэс эрлийз хүүхэдтэй ганц бие эхчүүдийн зовлон байсаар ирснийг сануулаад “бүр аргагүйдвэл ижил өнгийн арьстай эртэй дотносох”-ыг зөвлөлөө.

Плетнева мөн “Хэрвээ өөр арьстай хүний хүүхэд бол байдал маш хэцүү болно. Би үндсэрхэг үзэлтэн биш. Гэхдээ эхтэйгээ хаягдаж үлдсэн хүүхдийн зовлонг би сайн мэднэ” гэж ярьжээ.

Хөлбөмбөгийн ДАШТ нь өнөөдөр эхэлж бүтэн сар үргэлжлэх юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх