Д.Гантулга: Жирийн иргэн хүний хувиар асуудлаа шийднэ

2018-06-14 12:59      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг гишүүнээс нь чөлөөлөх шийдвэрийг УИХ гаргасан. Чөлөөлөгдсөнийхөө дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Д.Гантулга "УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээс илүүтэй гэм буруутайг тогтоох хуулийн байгууллага гаргаагүй учраас энэ асуудлыг ярих нь буруу гэсэн хувь хүмүүсийн итгэл үнэмшлийн хувьд шийдвэр гаргасан. Одоо би жирийн иргэн Д.Гантулгын хувьд асуудлаа хуулийн байгууллагаар шийдүүлнэ. Нийт сонгогчдоосоо хүлцэл өчиж байна" гэв. Дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Асуудлаа хуулийн байгууллагаар тогтоолгосны дараа улс төрд эргэж ирэх үү?

-Улс төрд буцаж ирэх, явах гэх ойлголт УИХ-ын гишүүн байхаар хэмжигддэг гэж бодохгүй байна. Тиймээс тэр дундаа нийгэмд байгаа бодож санаж хийж бүтээх ажлууд маань үргэлжилнэ.

-Танд намын зүгээс шахалт үзүүлсэн үү?

-Энэ бол зөвхөн миний шийдвэр.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийх ажлуудаа амжуулж чадсан уу?

-Хэд хэдэн зүйлс хийхийг бодож байсан. Би өөрөө тойргийг төлөөлдөг гишүүнээр хайрцаглаж болохгүй гэсэн байр суурьтай байдаг. УИХ-ын гишүүд зөвхөн тойргоо л төлөөлж байгаа учраас парламент дээр том улс орны хэмжээний төслүүд гацаж, тойргийн хэмжээний жижиг төслүүд ихэвчлэн шийдэгдэж, бүлэг фракц болдог асуудал байдаг.

Тиймээс би тойргийн гишүүн биш УИХ-ын гишүүний хувьд бүтэн хардаг байх юмсан гэж бодож өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч, залуучуудын хөгжлийн асуудал, гэр бүл, залуучуудын агентлагтай болсон, хуультай болсон гээд залуу гишүүний хувьд хийсэн гол ажлууд юм. Бусад асуудал нь хамтын цаг хугацааны явцад асуудал нь шийдэгдэнэ биз ээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх