Санал асуулга: Оросуудын 53% нь ажлын байрандаа сэтгэл дундуур байна

2018-06-14 10:23      ГэрэгМН

Оросуудын талаас илүү хувь (53%) нь ажлын байрандаа сэтгэл хангалуун бус байна. НАФИ судалгааны төвөөс ОХУ-ын 42 бүс нутгийн 1600 насанд хүрсэн иргэдийн дунд явуулсан судалгааны дүнгээр энэ нь нотлогдож байна.

Тэдний зөвхөн 17% нь ажил олгогчдын өгсөн ажлын байрандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд бусад хүмүүст яавал сэтгэл хангалуун ажиллахыг зөвлөдөг байна. Судалгаанд оролцогчдын таван хүн тутмын нэг нь (21%) ажилдаа ерөнхийдөө сэтгэл хангалуун байдаг ч хамаатан садан, танил талдаа зөвлөгөө өгдөггүй.

Хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрандаа сөргөөр хандах хамгийн түгээмэл шалтгаан нь цалин хөлс бага (27%), ажлын ачаалал хүнд ба боловсруулалт муу (14%) байгаа аж.

Судалгаанд оролцогсод цалингийн зохистой байдал (11%), компанийн тогтвортой байдал, найдвартай байдал (5%), нийгмийн багц (3%), тав тух (3%), багаар ажиллах нөхцөл сайтай (3%) гэжээ.

Судалгаанд оролцогчдын дийлэнх (76%) нь дараагийн 6 сард өөрсдийн ажлаа өөрчлөх бодолгүй, 14% нь үүнийг аль хэдийн бодож байгаа гэжээ. Ихэнхдээ 18-24 насны залуучууд (26%) ажлын байраа өөрчлөхийг хүсч байгаа аж.

Өмнө нь Оросуудын гуравны нэг нь ажил олгогчдыг нийгмийн сүлжээн дэх хуудсууд дээр тагнуул хийдэг гэж сэжиглэж байжээ.

Жич: Тэгвэл Монголчуудын хэдэн хувь нь ажлын байрандаа сэтгэл хангалуун байдаг бол. Манайд энэ хувь Оросынхоос хамаагүй бага байгаа болов уу.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх