Өдөрт ердөө нэг тамхи татахад л цус харвалтын эрсдлийг нэмэгдүүлнэ

2018-06-14 09:28      ГэрэгМН

Харвардын Эрүүл мэндийн сургууль тамхины өдөр тутам хүнд учруулж болзошгүй аюулыг судалж байгаа аж.

 Судалгаагаар өдөрт ердөө нэг тамхи татах нь зүрхний өвчин, цус харвалтын эрсдэлийг 48-74 хувиар нэмэгдүүлдэг гэж тогтоожээ.

Судлаачид 21 улсын орны бүс нутагт хийсэн 141 судалгааг нэгтгэн мэдээлэл цуглуулсан байна. Тэд өдөрт нэг, тав эсвэл 20 ширхэг тамхи татахтай холбоотой эрсдэлийг шинжилсэн бөгөөд нас, хүйс, бусад болзошгүй бусад хүчин зүйлсийг харгалзан үзжээ.

 Энэ судалгааг тус сургуулийнхан үргэлжлүүлэн хийж байгаа аж. Тухайлбал, эрэгтэй, эмэгтэй хүний биед тамхины үзүүлэх нөлөөний талаар  дэлгэрэнгүй судалгаа хийж байгаа аж.

Н.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх