Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын даргаар Б.Баасандоржийг томиллоо

2018-06-13 17:06      ГэрэгМН

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхийг газрын дарга Р.Содхүү тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаа өгөөд байсан билээ. Харин Засгийн Газрын өнөөдрийн хуралдаанаар даргын суудалд Б.Баасандоржийг томиллоо.

Тэрээр 1978 онд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй. МУИС-ын Хууль зүйн сургууль болон АНУ-ын Калифорнийних сургуулийг төгссөн. Төрийн албанд 17 жил ажиллажээ.

2001оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга,

2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 17 жил ажилласан юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх