Америкийн цагдаагийн ноход электрон тоноглолыг үнэрлэн илрүүлэх чадвартай болжээ

2018-06-13 16:52      ГэрэгМН

2018 оны 2-р сарын байдлаар, Америкийн орон нутгийн цагдаагийн газар, Холбооны мөрдөх товчоонд электрон тоног төхөөрөмжийг илрүүлдэг 17 үнэрч нохой ажиллаж байгаа аж. Ноход нуусан электрон тоног төхөөрөмжийг үнэрлэж илрүүлдэг гэж АНУ-ын хууль зүйн байгууллага мэдэгджээ.

Энэ тухай Хятадын Жүншинь агентлагаас Хьюстонд суугаа сэтгүүлч мэдээллээ. АНУ-ын шинжлэх ухаан технологийн The Verge сайт энэ сарын 11-нд нийтлэл гаргахдаа "Америкийн хууль зүйн байгууллага 2012 онд цагдаагийн нохойг сурган бэлтгэх нууц төсөл хэрэгжүүлсэн юм. Эдгээр ноход ESD буюу электрон тоног төхөөрөмжийг илрүүлдэг. Тэд электрон төхөөрөмжөөс гарах үл ялиг химийн бодисын үнэр таньдаг, Америкийн цагдаагийн K-9 багийн онцгой техник эзэмшсэн ноход юм. 2018 оны 2-р сарын байдлаар, Америкт орон нутгийн цагдаагийн газар, Холбооны мөрдөх товчоонд 17 ESD нохой ажиллаж байна" гэжээ.

2016 онд АНУ-ын хууль зүйн байгууллага тус төслийг ил болгосон бөгөөд өнөөг хүртэл K-9-ийн боловсрол дасгалын тухай мэддэг хүн цөөхөн байна. Энэ үүргийг хүлээн авч, бэлтгэдэг бааз Коннектикут мужийн Цагдаагийн нохойн сургуульд байдаг аж.

Олон жилийн түүхтэй Америкийн цагдаагийн нохойн сургууль нохдоор 2012 оноос эхлэн электрон тоног төхөөрөмжийг илрүүлэх сургалт хийлгэжээ. Нохойн сургуулийн дасгалжуулагч Kerry Halligan "Коннектикут муж улсын хууль зүйн эмчилгээний шинжлэх ухааны лабораторийн судалгааны үр дүнгээс үзвэл, электрон тоног төхөөрөмжид TPPO нэгдэл бодис байдаг. Цагдаагийн ноход түүний үнэрээр илрүүлдэг.

Олон жилийн сургалтын үр дүнд цагдаагийн 50 нохойноос нэг нь ийм үнэрийн таних гойд мэдрэмжтэй байдаг гэжээ. Үнэрлэж илрүүлэхэд тэсрэх, мансууруулах бодис, хүн, шатамхай шингэн илрүүлэхээс хэцүү байдаг. Лабрадор нохой энэ үнэрийг илрүүлэх илүү их мэдрэмжтэйг бид олж мэдсэн" гэжээ. 

Kerry Halligan "Эдгээр нохой сим карттай гар утсыг үнэртэж олдог бөгөөд хувцасны өлгүүрт нуусан камер, SD карт, чип зэрэг эрхий хурууны дайтай электрон төхөөрөмжийг олж мэддэг. Одоо ажиллаж буй 17 ESD нохой бүгд лабрадор нохой юм" гэжээ.

Америкийн шинжлэх ухаан технологийн The Verge сайтын мэдээлснээр, 2015 онд цагдаагийн ESD нохой нэг этгээдийн нуусан флашийг илрүүлжээ. Түүнд хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн баримт байсныг илрүүлж, гэмт этгээдийг яллахад тэр флаш гол баримт болсон байна.

Нью-Йоркийн цагдаа Brett Hochron "Өнөө цаг гэмт хэргийн олон баримтыг электрон тоноглолд хадгалагдсан байдаг учраас гэмт хэргийг илрүүлэхэд эдгээр төхөөрөмжийг хайж олох нь маш чухал болж байна" гэжээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх