С.Баярцогт,Б.Бямбасайхан нарыг 74 хоног хориод суллалаа

2018-06-13 16:30      ГэрэгМН

  Сангийн сайд асан С.Баярцогт,"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг 74 хоног хориод өнөөдөр шүүхийн шийдвэрээр  суллалаа. Тэднийг улсын хилээр гаргахгүй байх нөхцөлтэйгээр сулласан.

С.Баярцогтыг   Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа бусдад илт давуу байдал өгсөн байж болзошгүй гэх  асуудлаар шалгаж байгаа бол “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбацогтыг  Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байсан.

Шүүх хурлын дараа   С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон  “С.Баярцогтын хувьд энэ хугацаанд өөрийгөө буруу зүйл хийгээгүй, Монгол Улсын эдийн засаг нөлөөлөх сайн гэрээ хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа учраас энэ асуудлыг үнэн мөнөөр шийдүүлнэ гэдэгтэй итгэлтэй байгаагаа илэрхийлж байгаа.   Биеийн байдал нь сайнгүй байгаа, хоригдсоноос хойш 10 гаруй кг турсан.  Хоригдсон хугацаанд 3-4 удаа байцаалт авсан” гэв.

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх