Д.Мурат: Би Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байна

2018-06-13 15:41      geregmn

УИХ-ын гишүүн Д.Мурат хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Ерөнхийлөгчийн хоригийг дэжиж байгаа. УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёр тэгш эрхтэй байх ёстой. Би шалгуулахад бэлэн байна. Энэ хэрэг зохиомол байсан. Би гэмт хэрэг хийгээгүй” гэлээ.

Харин түүний өмгөөлөгч н.Батмөнх “Энэ хэрэг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр ярьж байгаа шиг бэлгийн дарамт учруулсан хэрэг биш. Прокуророос шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар “Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан” гэдгээр хэрэг бүртгэлд бүртгэгдсэн. Хуулийн байгууллага шалгаж байна. 2017 онд хэрэг үүсгэсэн гэхэд удаашралтай байгаад гайхаж байна. Гэхдээ хуулийн байгууллагад итгэж байгаа. Улс төрийн зорилгоор хийсэн гэх хардлага байна” гэв. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэх тухай Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, тус албан бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байгаа юм.

Ц.Цэц

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх