НҮБ-ын дарга ДОХ-оос сэргийлэн хамгаалахыг уриалав

2018-06-13 12:11      ГэрэгМН

Өчигдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш "Хэдийгээр бүх дэлхийн хэмжээнд ДОХ-оос сэргийлэн хамгаалах ажилд ахиц гарсан ч хичээл зүтгэлээ сулруулж болохгүй" гэж мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн ДОХ-оос сэргийлэн хамгаалах мэтгэлцээнд, Гутерриш хэлсэн үгэндээ "Бүх дэлхийн хэмжээнд ДОХ-оос сэргийлэн хамгаалах талаар тогтвортой ахиц гарлаа. Улам олон хүн ДОХ-ын вирусын шинжилгээ өгч, эмчлүүлэх боломж бүрдсэн. Эхээс урагт халдварлах тохиолдол багассанаар ДОХ-ын вирус тээгч хүүхдийн тоо улам буурч байна" гэжээ.

Гутерриш "Гэвч дэлхийн хэмжээнд ДОХ-оос сэргийлэн хамгаалах ажил тэнцвэргүй байна. Залуу охидод ДОХ-ын вирус халдварлах тохиолдол нэмэгдэж, тэд улам амархан хохирогч болж байна" гэв.

Мөн "Арга хэмжээ авч, залуу охидын өөрийгөө хамгаалах чадварыг дээшлүүлэх ёстой. Үүний тулд физиологи, төрөлтийн эрүүл хамгаалалын үйлчилгээ үзүүлж, ДОХ-ын вирус тээсэн залуу охидыг тус вирусын эсрэг эмчилгээнд хамруулах зэрэг багтаж байна" гэж цохон тэмдэглэлээ.

Тэрээр "Урьдчилан сэргийлэх нь ДОХ өвчний дэлгэрэлтийг таслан зогсоох хамгийн чухал хүчин зүйл мөн. ДОХ өвчнийг устгаж болно, учир нь үүний төлөө дэлхий дахин хамтдаа хичээн зүтгэх хэрэгтэй" гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх