Голд машинаа угаавал эрхийг нь хасч, 720 мянган төгрөгөөр торгоно

2018-06-13 09:39      ГэрэгМН

Урин дулаан цаг ирэнгүүт ухамсар муутай иргэд гол ус бохирдуулж автомашинаа угаадаг билээ. Тэгвэл ийм иргэдийн талаарх мэдээлэл, машины зураг хөргийг авч холбогдох газарт нь мэдээлэх үүрэгтэй.

Хэрвээ гол, мөрөнд автомашинаа угаавал 720.000 төгрөгөөр торгож, жолоочийн эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасдаг болжээ. Гол мөрний урсац татрах, тасрах, ширгэх зэрэг нь хүний буруутай үйлдлээс болдог гэдгийг холбогдох газруудаас мэдээлсэн юм.

Тиймээс иргэдийг ухамсартай байж, усаа хамгаалж хайрлаж, голдоо машин тэргээ угаахгүй байхыг анхааруулж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх