Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлд явж байсан хот хоорондын автобус шатжээ

2018-06-13 08:19      ГэрэгМН

Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус өчигдөр өглөө Төв аймгийн Баянчандмань сумын замд шатжээ.

Золоор зорчигчдод ямар нэг гэмтэл учраагүй байна. Нийт 40 гаруй зорчигч явжээ. Гал автобусны хойд хэсгээс асч эхэлсэн аж. Зорчигчид бууж, ачаа тээшийг гаргасан ч хойд хэсэгт байршуулсан ачааг авах боломжгүй шатжээ.

Зорчигчдыг тус автобус тээвэрлэх боломжгүй болсон тул Улаанбаатар хотоос том оврын автобус очиж, зорчигчдыг нийслэлд хүргэсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх