Ким Чен Ун өөрийн ариун цэврийн өрөөгөө Сингапурт авчиржээ

2018-06-12 17:31      ГэрэгМН

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар Сингапурт албан ёсоор уулзлаа. Тэд Сингапурын хамгийн тансаг таван одтой зочид буудалд байрлаж байгаа аж.

Харин Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун буудлын ариун цэврийн өрөөг ашиглахаас татгалзсан байна. Тэрбээр хувийн ариун цэврийн өрөөгөө тусгай онгоцоор авчирсан байна.

Энэ тухай тус улсын "The Chosun Ilbo" сонинд мэдээлснээр түүний ариун цэврийн өрөөг IL-76 онгоцоор тээврлэж авчирсан байна. Энэхүү онгоцоор хүнс болон сум нэвтэрдэггүй хамгаалалтын лимузин зэрэг Ким Чен Уны чухал хэрэгцээт зүйлсийг авчирчээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Эж Интэй уулзахдаа мөн л хувийн ариун цэврийн өрөөгөө авч явж байжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд зориулж хувийн, 2015 онд хөдөлгөөнт бие засах газар суурилуулжээ.

“Daily NK”-ийн мэдээлснээр төрийн тэргүүн энэхүү жорлонгоо айлчлал хийсэн газар бүртээ авч явдаг байна. Удирдагчийн хувийн ариун цэврийн өрөөг түүний галт тэрэг, машин зэрэг олон зүйлд нь суулгах боломжтой байдаг аж.

Мөн Ким Чен Ун удирдагчийн хувийн эмч нар түүний эрүүл мэндийн үзлэгийг хянахын тулд зөөврийн жорлонгоос тогтмол дээж авч ажилладаг байна. “Daily NK”- сайтад мэдээлснээр удирдагчийн бие засах газрыг өөр хэн нэгэн ашиглах хориотой аж.

Кимийн хувийн ариун цэврийн өрөөг ашигласан тохиолдолд өндөр албан тушаалтнуудад ч хүнд шийтгэл тулгарах магадлалтайг онцолж нийтэлж байжээ.

Эх сурвалж: newsweek.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх