Ким, Трамп нар хоёр улсын харилцааны шинэ эхлэл болсон үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурлаа

2018-06-12 15:54      ГэрэгМН

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар яриа хэлэлцээ хийснийхээ дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зуржээ. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурж байна” гэж Д.Трамп хэлжээ.

Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун энэ талаар хэлэхдээ “АНУ-ын төрийн тэргүүнтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь хоёр улсын харилцааны шинэ эхлэл бөгөөд бид цаашид томоохон өөрчлөлтийг харж байна” гэжээ.

Түүнчлэн тэрбээр уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасанд Д.Трампт талархал илэрхийлсэн байна. Үр дүнгийн баримт бичигт талууд гарын үсэг зурснаар АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх